Т.Аубакир НДШ-ийг 50 хувиар бууруулбал 3.2 их наяд төгрөгийн ачаалал ирнэ

admin@talim.mn
2025/07/01

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэж байна. Дээрх асуудал бол цахим өргөдөл системийн хүрээнд НДШ-ийн хувь хэмжээг бууруулах өргөдлийн асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Гар бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир НДШ-ийг 50 хувиар бууруулсан тохиолдолд үүсэх төсвийн ачааллын талаарх мэдээллийг өглөө. 

Т.Аубакир

Иргэний гаргасан хүсэлтийн дагуу НДШ-ийг 50 хувиар бууруулсан тохиолдолд сан болон улсын төсөвт ирэх ачааллыг тооцоолж үзсэн. НДС-ийн орлого хоёр дахин бууруулах буюу иргэний гаргасан саналын дагуу 50 хувиар бууруулах юм бол нийтдээ 3.2 их наяд төгрөгийн ачаалал ирэх юм. Иргэн санал гаргахдаа улсын төсөвт ирэх энэ ачааллыг Эрдэнэс тавантолгойн ногдол ашгаас нөхөж олгох боломжтой гэж хэлсэн байгаа юм. Тооцоолол хийгээд үзэхэд ногдол ашиг 2.4 их наяд төгрөг болсон. Ингээд зөрүү нь 800 тэрбум төгрөг болж байна. НДС 3.2 их наяд төгрөгөөр буурсан тохиолдолд дараах эрсдэл үүснэ гэж үзэж байна. Тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй болох юм. Одоо авч байгаа тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг хүрсэн түвшнээс бууруулахгүй гэж үзвэл улсын төсвийн санхүүжилт 3.2 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 50 хувиар бууруулсан тохиолдолд 3.2 их наяд төгрөгийн нэмэлт татаас авна гэж үзэж болно. гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10