“Эрдэнэс Монгол” нэгдэл ТХЗ-ын Нөлөөллийн стандартыг нэвтрүүлнэ

admin@talim.mn
2025/06/20

Нэгдсэн Үндэстний байгуулага (НҮБ)-ын Хөгжлийн хөтөлбөр, “Эрдэнэс Монгол” нэгдэл хамтран Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын Нөлөөллийн стандартын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 06 дугаар сарын 19-нд зохион байгуулж, Тогтвортой Хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд уул уурхайн салбарын манлайлал, нөлөөллийн талаар хэлэлцлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын Нөлөөллийн Стандарт нь байгууллагуудын стратеги, засаглал, үйл ажиллагаанд тогтвортой хөгжил, ил тод байдал, урт хугацааны үнэ цэнийг нэвтрүүлэхэд чиглэсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загвар юм.

Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска болон байгаль орчин, ногоон хөгжил, хариуцлагатай уул уурхайн чиглэлийн мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ үеэр “Тогтвортой бизнесийн дэлхийн чиг хандлага ба хөрөнгө оруулагчдын хүлээлт” болон “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр-ISO Тогтвортой хөгжлийн зорилтын Нөлөөллийн стандарт” зэрэг үндсэн илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Дэвахути Чоудхури танилцуулж, дараа нь “Эрдэнэс Монгол нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө ба Тогтвортой Хөгжлийн зорилтууд” сэдэвт илтгэлийг тус компанийн Геологи, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян танилцуулан арга хэмжээний үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын асуултад хариулав.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн хамтарсан хэлэлцүүлгийг дүгнэж хэлэхдээ “Нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө олон улсын жишигт нийцүүлж, уул уурхайн салбарыг хариуцлагатай, байгаль орчин, хүндээ ээлтэйгээр хөгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах эхлэлийг тавьж байна. Ингэснээр “Эрдэнэс Монгол” нэгдэл салбартаа төдийгүй төрийн өмчит компаниудад манлайлал-нөлөөлөл үзүүлж, үйл ажиллагаагааТогтвортой хөгжлийн зарчмуудад нийцүүлж ажиллана” гэлээ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд үйл ажиллагаандаа Тогтвортой хөгжлийн зорилгын Нөлөөллийн стандарт, байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ)-ын тайлагналыг нэвтрүүлснээр бизнесийн урт хугацааны тогтвортой өсөлтийн үндэс суурь болно гэдэгт оролцогч талууд санал нэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… Өчигдөр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10