О.Алтангэрэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хууль батлагдлаа

admin@talim.mn
2025/06/27

  • 2024 оны 9.17-нд өмгөөлөгчдийн байгууллагын 96 жилийн ойн баярын арга хэмжээнд уригдаж очихдоо өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд олон жил тулгарч байгаа зарим асуудлуудыг шийдвэрлэхээр хуулийн төсөл өргөн барина хэмээн амласан юм.
  • Өмгөөлөгчөөр ажиллаж, олон төрлийн процесс ажиллагаанд оролцож, өмгөөлөл хийснийхээ төлөө хоригдож хүртэл явсан надад ингэж амлах шалтгаан, үндэслэл их байсан.
  • Хүнийг гэрчээр дуудаж мэдүүлэг авчихаад сэжигтэн болгодог, цагдан хорих болсон үндэслэл, нотлох баримттайгаа танилцуулдаггүй, яллагдагчаар татсан тогтоолыг бүрэн эхээр нь үзүүлдэггүй, яллагдагч шүүгдэгч шүүхэд нотлох баримт гаргах бололцоогүй байдаг зэрэг олон асуудлууд өнгөрсөн жилүүдийн туршид хүний эрх зөрчигдөх нөхцөл болсоор ирсэн. Энэ болгонтой өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ өмнөөс нүүр тулж, мөрдөгч, прокурор, шүүхийнхэнтэй үл ойлголцож яах ч аргагүй мухардалд ордог.
  • Ингээд урьд нь энэ талаар гарсан УИХ-ын тогтоолыг үндэслэж ХЗДХЯ-ны залуус, ажлын хэсгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гурван сарын дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ.
  • Энэхүү хууль болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг Улсын Их Хурал 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.
  • Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дараах онцлог зохицуулалтууд тусгагдсан.
  • Үүнд;
  • Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох;
  • Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай таслан сэргийлэх арга хэмжээний талаарх шүүхийн хэлэлцүүлгээс өмнө урьдчилан танилцах;
  • Хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх тогтоолын хувийг бүрэн эхээр нь мөрдөгчийн зүгээс яллагдагчид гардуулан өгөх;
  • Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид бүрэн танилцуулж, гардуулан өгөхдөө төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцлаж, гардуулан өгөхөөр хуульд тусгасан;
  • Шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхийг баталгаажуулсан;
  • Мөрдөгч, прокурор яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргах боломжийг нээсэн;
  • Шүүх, прокурор, мөрдөгч яллагдагч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангасан, эсхүл хангахаас татгалзсан бол энэ талаарх үндэслэлээ тухайн шийдвэртээ тодорхой тусгах асуудлыг хуульд тусгайлан тусгасан;
  • Мөн ердийн журмаар хянан хэлэлцэгдэх хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг хамгийн багадаа ажлын 3 хоног байхаар, үндсэн хугацааг 14 хоног байхаар тогтоож, шаардлагатай тохиолдолд 14 хүртэл хоногоор тухай бүр сунгах зохицуулалтыг тусгасан.
  • Одоо өмгөөлөгч, прокурор, шүүгчид маань эдгээр өөрчлөлтүүдийг үр ашигтайгаар хэрэглэж эхэлснээр эрүүгийн процесс дахь хүний эрх хангагдах чухал алхам болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Physical Asia" шоуг санаачилсан "Spark Agency"-ийн дансыг царцааж, мө… 2025/12/12
“MongolZ” багийн залуус Мэйжорын плей-оффт тоглоно 2025/12/09
Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, унтраах ажиллагаа, цаашид анха… 2025/12/09
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … 2025/12/09
Монгол хүүхдүүд робот, кодчиллын дэлхийн аварга боллоо 2025/12/09
Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож байна 2025/12/09
Монголбанк, “Монгол шуудан” “Төгрөг-100 жил” маркийг худалдаанд гаргал… 2025/12/09
"UB DEBATE-2025" БАГШ, СУРАГЧДЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ФИНАЛЫН ШАТ ЭХЭЛЛЭЭ 2025/12/09
Нийслэлд гурван байршилд халиа үүсэж, ГУББГ-аас шаардлагатай арга хэмж… 2025/12/09
АҮЭБЯ: Өнөөдрийн байдлаар АИ-92 бензин 52 вагон байна 2025/12/09
“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэ… 2025/12/09
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэн томилогджээ 2025/12/09
Өвөрхангай аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв 2025/12/03
Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн … 2025/12/03
Гүйцэж түрүүлэх үедээ осол гаргаж, нэг хүн гэмтжээ 2025/12/03
ЗГ: Үнийн өсөлтийн талаар танилцуулга мэдээлэл сонсоно 2025/12/03
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаярыг томилно 2025/11/25
СУРАГЧДЫН ӨВЛИЙН АМРАЛТЫГ 14 ХОНОГИЙН ӨМНӨ ЭХЛҮҮЛЭХ САНАЛЫГ ЭМЯ ГАРГАЖ… 2025/11/23
Сурагчдын амралтад өөрчлөлт оруулах саналаа ЭМЯ-наас Боловсролын яаман… 2025/11/23
Сургууль цэцэрлэгийн түр хугацаанд зогсоох зэрэг саналыг хэлэлцэж байн… 2025/11/23