Агентлагуудын даргыг үнэлж, ханш тогтоож байна гэсэн цуу таржээ

admin@talim.mn
2025/06/24

Засгийн газар солигдсон учир яам агентлагуудын дарга албан тушаалтан солигдох гэж байна. Томилогдсон сайд өөрсдийнхөө хүнийг тавьж ял ямбаа хуваалцана гэдэг бичигдээгүй дүрэмтэй болоод удаж байгаа. Энэ дагуу шинэ томилгоо хийгдэх гэж төр засгаар бужигнаантай байх шиг байна. Удахгүй яам, газар, агентлагуудын дарга нар шинээр томилогдоно. Төрийн албан тушаал үнэлэгдэж зарагдан, мөнгөө төлсөн хүмүүс төрийн том албан тушаалтан болдог байсан түүх саяхных. Гэвч энэ байдал сүүлийн үед дуулдах нь гайгүй болсон. Энэ нь засаг тогтвортой байснаас ч болсон уу, үнэхээр мерит зарчим нь үйлчилж байдагаас ч болсон уу, ямар ч байсан ийм төрлийн хар сэр намжуу байв. Албан тушаал зарсан үнэ ханш гээд тэнгэрийн тоо ярилцдаг байлаа. Гаалийн байгууллагад нэг хөлтэй боомтын даргын ханш тэрбум төгрөг байдаг гэж захын шар сайтаас унших боломжтой. Гэтэл саяхнаас шинэ засаг байгуулагдахтай хамт агентлагуудын даргад ханш тогтоон зарж байх шиг байна гэсэн цуу яриа тамхины цэгүүдээр дамжих боллоо. “Коммунизмын хий үзэгдэл Европ даяар тэнүүчилж байна” гэлээ гэгчээр ийм яриа зориудаар тараагаад байгаа юм уу. Үнэхээр ингэж байгаа юу гэдгийг хэн ч тогтоож чадахгүй. Шинэ засгийн нэр төрийг унагах гэсэн хүмүүсийн цуурхал л биз гэж өнөөхөндөө бодоцгоож байх шиг. Гэвч энэ талаар Ерөнхий сайд анхаарал хандуулж байхад гэмгүй мэт. 

Эх сурвалж: Өдрийн сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 3 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10