Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороо байгуулах хуулийн төсөл өргөн мэдүүллээ

admin@talim.mn
2025/06/19

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, М.Сарнай нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр  /2025.06.19/ өргөн мэдүүллээ.

Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нарийвчлан зохицуулсан 30 хууль тогтоомж, 200 эрх зүйн акт хүчин төгөлдөр байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, түүний харьяа байгууллагаас олон төсөл хэрэгжиж байна.

Агаар орчны бохирдлын асуудлыг төрийн бүх байгууллага, нийслэл, орон нутгийн байгууллага, бусад эрдэм шинжилгээний болон судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн чиг үүргийн дагуу хариуцдаг юм.

Гэвч агаар орчны бохирдлыг бууруулахтай холбоотой хууль тогтоомж, шийдвэрийн уялдааг хангах, зөрчлийг арилгах, хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох өөрчлөлтийг тухай бүр хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажил төдийлөн хийгээгүй талаарх судалгааны дүгнэлтүүд гарсаар байна хэмээн хуулийн төсөл санаачлагчид дурдав.

Энэ нь хууль тогтоох дээд байгууллагын хувьд батлагдан гарсан хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт сул, хяналт, шалгалтын ажил хийсэн ч төдийлөн оновчтой, үр дүнтэй бус байгаагийн нэг илрэл гэж дүгнэж болохоор байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэн эрүүл, аюлугүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасныг ханган, баталгаажуулах зорилгоор агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулж, бодит үр дүнд хүрэх стратегийг хэрэгжүүлэх, бодлогын хэрэгжилтийг дэмжих орчныг бүрдүүлнэ.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны харьяанд “агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал, байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах асуудал, цаг уур, орчны хяналтын асуудал, усны бодлого, нөөц, усны бохирдол, хог хаягдал, дахин боловсруулалт” зэрэг асуудлыг дагнан хариуцах үүрэг бүхий “Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулах хуулийн төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10