НИТХ-ын дарга А.Баяр Ази номхон далайн бүсийн "ASPAK" чуулга уулзалтад үг хэллээ

admin@talim.mn
2025/06/16

Олон улсын JCI байгууллагын 2025 оны Ази, Номхон далайн бүсийн "ASPAC" чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү чуулга уулзалтад олон улсын JCI байгууллагын 60 гаруй орны 5000 гаруй зочид төлөөлөгч хүрэлцэн ирж оролцлоо.

Чуулга уулзалтын хаалтын өдөр НИТХ-ын дарга А.Баяр Ази номхон далайн бүсийн "ASPAK" чуулгад оролцож буй олон улсын JCI байгууллагын төлөөлөгч, зочдод хандан үг хэллээ. НИТХ-ын дарга А.Баяр "Монгол Улсад зохион байгуулагдаж буй Ази Номхон далайн бүсийн “Аспак-2025” чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн JCI байгууллагын хүндэт төлөөлөгчид, эрхэм ноёд, хатагтай, оюунлаг гишүүд та бүхэндээ энэ сайхан үдшийн мэндийг хүргэе. Миний хувьд 2014 онд JCI Central салбар байгууллагын халуун ам бүлд нэгдэж гишүүн болж байлаа.
Би 2015 онд Япон улс Ямагата хотод зохион байгуулагдсан “Аспак” уулзалтад оролцож 10 жилийн өмнө АСПАК-т оролцох ач холбогдлыг ойлгож байлаа. Та бид гэхдээ бодитой, нүдэнд харагдаж, гарт баригдахуйц, 20,30 жилийн ирээдүйн хөгжлийг чиглүүлэгч олон төсөл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудыг орон орны JCI байгууллагуудтай хамтарч хийх шаардлагатай.
Нийслэл Улаанбаатар хотод эдийн засгийн гол ач холбогдол бүхий мега төслүүд гараанаас эхэлж, улс эх орны хувьд түүхэн цаг үе ирж буй энэ үед олон улсын JCI байгууллагын эрхэм төлөөлөгч, гишүүд та бүхэн манай улсын ирээдүй болсон салбар салбарын хөгжлийн сор болсон залуустай уулзаж, харилцаа холбоо тогтоон УБ хот, Монгол улсын хэрэгжүүлэх метро, хурдны зам зэрэг авто замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг дээрх төслүүдэд идэвхитэй оролцож түүх бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. УБ хот JCI-чуудээ үргэлж дэмжсээр байх болно оо" хэмээн онцлон хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 46 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10