Ерөнхий сайд баасан гарагт Засгийн газрын бүтцээ танилцуулна гэсэн ч өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаагүй байна

admin@talim.mn
2025/06/16

Шинээр томилогдсон Ерөнхий сайдад Ардчилсан намаас тавьж буй бодлогын шаардлагын талаар бүлгийн дэд дарга Б.Жаргалан танилцууллаа. 

Тэрбээр "Шинэ Ерөнхий сайд УИХ-ын чуулганд баасан гаргийн өглөө Засгийн газрын бүтцээ танилцуулах амлалт өгсөн. Өнөөдөр буюу даваа гаргаас төсвийн тодотгол оруулж ирнэ гэж ярьсан ч одоогоор МАН-ын намын бүлэг хуралдаагүй, Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ өргөн мэдүүлээгүй байна. 

Ерөнхий сайд цаг алдалгүй бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн мэдүүлж, бодлогын тодорхой асуудлууд дээр шийдвэрээ яаралтай гаргаж ажиллах шаардлагатай байна гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна. Энэ хүрээнд 

  • Авилгын асуудлыг шийдэх хүрээнд эхний ээлжид яам, сайд нарын тоог 50, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20 бууруулах. Төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх нөхцөлийг хадгалж, ашиг сонирхолын зөрчлийг таслан зогсоох,
  • Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох. Орон тоог хоёр дахин бууруулж, үр өгөөжийг эрс нэмэгдүүлэх,
  • Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх замаар төрийн хүнд суртал, татварын байгууллагаас бизнес эрхлэгчдээ чөлөөлж, хувийн өмч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшилд ногдох татварын дарамтыг 20 хувиар бууруулах, энэ онд 20 мянган ажлын байр шинээр бий болгох, 
  • 2025 оны улсын нэгдсэн төсвийг тодотгож, төсвийн урсгал зардлыг 20 хувиар танах, төсвийн худалдан авалт, хөрөнгө оруулалтын бодлогоор үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих буюу тендерийг зөвхөн үндэсний компаниудын дунд зарлах, мега гэгдэх төслүүдийг эдийн засгийн үр өгөөжийн хувьд эрэмбэлэн, үр ашиггүй төслүүдийг хасах,
  • ДЦС-3-т гарсан ослын улмаас 2025-2026 оны өвөл дулаан хангамжаар дутах эрсдэлээс сэргийлж, салбарын реформыг бодитоор хэрэгжүүлэх замаар эрчим хүчний хараат байдлыг бүрэн халах зэрэг шаардлагыг тавьж байгаа аж. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10