Хөдөлмөрийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх зорилгоор мэргэшсэн зөвлөхүүдийг бэлтгэж байна

admin@talim.mn
2025/06/16

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас аж ахуйн нэгж, байгууллагуудад Хөдөлмөрийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх зорилгоор мэргэшсэн зөвлөхүүдийг 2024 оноос хойш бэлтгэж байна.

Энэ сарын 12-14 өдөр 5 аймаг, Улаанбаатар хотоос хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал, хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн нийт 24 мэргэжилтэн сургалтад хамрагдаж “Мэргэшсэн зөвлөх”-ийн гэрчилгээ авлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2024 онд хоёр удаагийн сургалт зохион байгуулж, 63 “Мэргэшсэн зөвлөх”-ийг бэлтгэсэн.

Эдгээр зөвлөхүүд жил орчмын хугацаанд 13 аймаг, 7 дүүргийн 82 аж ахуйн нэгж, байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлж, 563 аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм, журам, тушаал, холбогдох бусад баримт бичгийг боловсруулж, шинэчилжээ.

Мөн 225 аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч, хүний нөөцийн мэргэжилтэн нийт давхардсан тоогоор 1253 хүнийг оролцуулж сургалт зохион байгуулсан байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа ч, хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.

Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор батлагдаж, 2025 оны 04 дүгээр тогтоолоор уг хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт орсон.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр мэргэшсэн зөвлөхүүдийг бэлтгэж байгаа нь үр дүнгээ өгч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 43 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10