Э.Болормааг гадаадаас хандив авсан асуудлаар "гэмт хэргийн шинжтэй" гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ

admin@talim.mn
2025/06/15

УИХ-ын гишүүн Э.Болормаа нь УИХ-ын сонгуулийн үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас хандив авч, уг хууль бус хандиваа сонгуулийн компанит ажилдаа зарцуулсан болох нь Үндэсний аудитын газрын тайлангаар нотлогддог. Тиймээс ч Э.Болормаад холбогдох хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас шалгаж, улмаар харьяаллын дагуу Ховд аймгийн цагдаагийн газар руу шилжүүлсэн байдаг. Улмаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хаагдаж магадгүй болоод байсан юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-аас хандив авч, сонгуулийн зардалдаа зарцуулсан хэргийг хуулийн байгууллагаас зөрчлийн хэрэг бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Тодотговол, түүнийг Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэх зүйл ангиар шалгаж эхэлсэн байж магадгүй байна. Мөн Э.Болормаа нь УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байгаа тул хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, тайлбар мэдүүлэг өгөхгүй байгаа гэх мэдээлэл ч байгаа юм. Хэрэв мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь саад учруулж байна гэж үзвэл прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүлэх боломжтой. Харин прокуророос санал гаргах эсэх талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна.

-Э.БОЛОРМААГИЙН СОНГУУЛИЙН ЗАРДАЛД АУДИТ ХИЙСЭН АУДИТОР "ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИЙН ДОТООДЫН КОМПАНИ ГЭЖ АНДУУРСАН" ГЭЖЭЭ.

Улс төрд "тооно"-оор орж ирсэн гэгддэг УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн зардалд аудит хийсэн "Нийслэл аудит" ХХК-ийн аудит хийх эрхийг нь цуцлах саналыг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Сангийн яаманд хүргүүлээд байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн. Тодотговол, Т.Сугарсүрэн захиралтай "Нийслэл аудит" ХХК нь Э.Болормаагийн сонгуулийн зардалд аудит хийж, дүгнэлт гаргахдаа хариуцлага алдаж, "Зөрчилгүй" гэсэн дүгнэлт гаргасан нь дээрх асуудал үүсэх бас нэгэн шалтгаан болсон учир тус компанийн аудит хийх эрхийг цуцлах саналыг хүргүүлсэн аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн компанийн аудитор нь "Гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-ийг ижил төстэй нэртэй дотоодын компанитай андуурч дүгнэлт гаргасан" хэмээн тайлбарласан байна. Бид уг хэргийг талаар болон Сангийн яамнаас гарах шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 45 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10