Г.Занданшатар: Би Л.Оюун-Эрдэнийн бодлогыг үргэлжлүүлнэ.

admin@talim.mn
2025/06/10

МАН-ын долоодугаар бага хурал өндөрлөж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэр тодров. Бага хуралд ирсэн 360 гишүүний 67 хувь нь Г.Занданшатар дараагийн Ерөнхий сайд болох ёстой гэв. Тэрээр хурлын үеэр гишүүдийн асуултад хариулахдаа "Би Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн бодлогыг үргэлжлүүлнэ. Х.Нямбаатар хотын дарга хэвээр үлдэнэ. Эдийн засгийн өсөлтөд анхаарч, хоёр хөрштэйгээ ярилцана" гэжээ. 

Харин дараагийн Засгийн газрыг МАН дангаараа бүрдүүлэх, эсэх талаар өнөөдрийн хурлаар яриагүй байна. 

Бага хурлын гишүүдийн 33 хувь нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг дэмжив.Түүнийг одоогийн УИХ-ын гишүүд илүүтэй дэмжсэн байх магадлалтай. Харин Г.Занданшатарыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ намын УЗ-дөө санал болгож, нэрийг нь оруулсан. Тэрээр өнөөдөр ч үг хэлэхдээ, түүнийг дэмжихээ илэрхийлжээ. Тэд НАМЗХолбооны удирдагчид. Г.Занданшатар НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн албыг У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс авсан бол Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатараас энэ албыг шилжүүлэн авсан.  

Г.Занданшатарыг яагаад дэмжив?1998 онд Монголбанканд сургалтын төвийн менежерээр төрд ажиллаж эхэлсэн түүнийг гадаад хэлний мэдлэгтэй, хурц зан араншингүй тул нам дотор эв нэгдлийг хангана, Гадаад хэргийн дэд сайд байсан тул хоёр хөрштэй сайн харилцаа тогтоож чадна гэж үзжээ. Түүний нэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ойрын хугацаанд танилцуулж, зөвшилцсөний дараа УИХ дахь МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороод болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. 

Эдгээр процессын дараа түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох юм. Нууц санал хураалтын дүн гарч, хуралд оролцогсдын 67 хувь нь түүнийг дэмжсэн талаар хурал даргалагч Д.Цогтбаатар гишүүн мэдээлэхэд Тусгаар тогтнолын ордонд байсан гишүүд бүгд босож, алгаа удаан ташиж, баяр хүргэжээ. Өмнөх Засгийн газар хугацаанаасаа өмнө огцорсон нь нам дотор зөрчил үүсгэх вий гэсэн болгоомжлолыг өнөөдрийн хурал сарниулж, МАН нэгдсэн шийдэлд хүрч чадсанд бага хурлын гишүүд сэтгэл хангалуун байна.     

МАН-ын дүрэмд "Ерөнхий сайд намын дарга байж болно" гэж заасан. Г.Занданшатар албан ёсоор Засгийн газрын тэргүүн болсны дараа намын дарга болох юм. Тэр хүртэл Л.Оюун-Эрдэнэ намын дарга, УЗ-ийн гишүүн хэвээр байна.

Шинэ Засгийн газрын сайдууд Одоогоор шинэ сайд нарын нэрс тодроогүй байна. Хэдийгээр Ерөнхий сайд бүтэц, бүрэлдэхүүнээ өөрөө томилох эрхтэй ч дараагийн Засгийн газарт хэн хэн орж ажиллахыг Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар хамтран шийднэ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаас буусан ч одоогоор нам дотор нөлөөтэй хэвээр байна. Мөн  тэрээр Г.Занданшатартай ойр дотно харилцаатай.  

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болсноос хойш тус намын бага хурал жилд дунджаар нэг удаа хуралддаг болжээ. Үүнээс өмнө улирал тутам хуралддаг байсан аж. Хурлууд холдож, намын гишүүд мэдээллээ солилцож чадахгүйд хүрсэн талаар өнөөдөр зарим гишүүд хөнджээ. Мөн УИХ-ын ирц хангалтгүй байгааг шүүмжилж, парламентад 68 суудал авсан хэмээн ханаж, хэт эрдэж болохгүй, хуралдаа ирдэггүй гишүүдийг ил тод зарла гэх мэт шүүмжлэлийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандан хэлсэн байна. 

Эх сурвалж: gogo.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10