Монголын шатарчид Лондонд болох дэлхийн түргэвчилсэн болон түргэн тоглолтын аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо.

admin@talim.mn
2025/06/09

Английн Лондон хотод 2025 оны багийн дэлхийн түргэвчилсэн болон түргэн  тоглолтын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ.

Долоон өдөр үргэлжлэх тус тэмцээнд Монголоос гурван баг оролцохоор өнөөдөр Лондоныг зорьж байна. ДАШТ-ий блиц болон рапидын төрөлд тус бүр 54 багийн шилдгүүд чуулах энэхүү тэмцээнд оролцох манай багийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар ахлах бөгөөд үндэснй шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ өрсөлдөх аж. Тэмцээнд оролцогч багийн бүрэлдэхүүнд нэг тамирчин нь FIDE чансаа 2000-аас доош байх шаардлагатай тул Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, AIM (Arena International Master) цолтой Г.Занданшатар энэ нөхцөлийг хангаж, тэмцээнд оролцох боломж бүрдсэн байна.

Шигшээгийн нэгдүгээр багт олон улсын мастер Г.Амартүвшин, М.Амилал, их мастер Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул, ФИДЕ мастер С.Чингүүн, Д.Амарбат багтжээ.Тэгвэл шигшээгийн хоёрдугаар багийг их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, ФИДЕ мастер Н.Содбилэгт, кандитат мастер Б.Мөнгөнзул, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар болон Г.Энхбаяр нар бүрдүүлсэн байна.  Харин “Mongol Z” баг их мастер Д.Номин-Эрдэнэ, олон улсын мастер Х.Итгэлт, Ретварс Реймэнис, ФИДЕ мастер С.Чингүүн, Б.Ану, Х.Өлзийхишиг, мөн Кристиан Араяа нарыг эгнээндээ нэгтгэв. Тэд дасгалжуулагч С.Ган-Эрдэнийн удирдлагад өрсөлдөх ажээ.

Энэ сарын 11-нд нээлтийн ёслолоос гадна түргэвчилсэн тоглолтын эхний дөрвөн өргийн тоглолт болно. Харин 12, 13-нд 5-12 дугаар өргийн тоглолт болж аваргууд тодрох бол 14, 15-нд түргэн тоглолтын шилдгүүдийг тодруулж, хаалтаа хийх хуваарьтай байна.

Ташрамд дурдахад, өнгөрсөн жил Казахстаны Астана хотод болсон рапид болон блицийн ДАШТ-ээс тавдугаар ширээнд кандитат мастер Б.Мөнгөнзул хувийн дүнгээр хүрэл медаль хүртэж байсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 44 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10