“Эрдэнэс Монгол” ХХК-д хийгдэж байгаа шалгалт болонсүүлийн үед зарим сайтаар гараад байгаа асуудлаар тускомпанийн Нэгдсэн стратеги, санхүүгийн удирдлагынгазрын дарга Б.Батбаяраас тодрууллаа. - “Эрдэнэс Монгол” компанид санхүүгийн хяналтшалгалт хийж байна гэдэг мэдээлэл байна. Энэ ямарзорилготой, хаанаас хийж байгаа хяналт, шалгалт вэ? Хэр хугацаанд үргэлжлэх вэ? - Өнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайдын захирамжаар Сангийняам, Хууль зүй, дотоод хэргийн яамны хамтарсан хяналт, шалгалт орсон. Энэ жилийн хувьд он гарсаар манайкомпанид төрийн хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэгчгазруудын төлөвлөгөөт шалгалтууд хуваарийн дагуу оржбайна. Үүний нэг нь дээр дурдсан шалгалт юм. Тухайлбал, холбогдох хууль журамд заасны дагуу манай компанийнзүгээс 2024 оны санхүүгийн тайлангаа хөндлөнгийнкомпаниар хийлгүүлж, Үндэсний аудитын газар хянажбаталгаажуулсан. Түүнчлэн 2022-2023 оны татварногдуулалт, төлөлтөд төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна. Төрийн өмчит компанид шалгалт орох нь анхаарал татахуйцасуудал биш. Энэ шалгалтуудаар мөнгө угаасан, менежментийн төлбөр, ногдол ашигт зарим нэг мэдээллийнсайт дээр бичсэн шиг ямар нэгэн зөрчил гараагүйболно. Холбогдох хууль журамд заасны дагуу төлөвлөгөөтшалгалтууд ороод явж байгаа гэсэн үг юм.
- Танай компанийн удирдлагууд Засгийн газрын чигүүргийн эсрэг ажилласан байж болзошгүй гэсэн яриагарсан байна. Энэ үнэн үү? - Хаанаас ийм яриа, ямар зорилгоор гаргасныг мэдэхгүйюм. Тийм зүйл огт байхгүй. Манай компанийн хувьцааэзэмшигчийн эрхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газархэрэгжүүлдэг, Засгийн газрын бодлого шийдвэр, Ерөнхийсайдын захирамж, чиглэлийн дагуу ажиллаж, үйлажиллагаагаа тогтмол тайлагнаж явдаг. Засгийн газрынбодлогоос зөрж ажиллах ямар ч эрх зүйн үндэсбайхгүй. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртзаасан томоохон бодлого зорилтуудыг хэрэгжүүлэхэд манайкомпанийн зүгээс чиг үүргийнхээ дагуу идэвх зүтгэл гарган, хамтран ажилладаг. Засгийн газраас зарласан 14 мегатөслийн аж үйлдвэрийн салбарт хэрэгжих 6 төсөл нь"Эрдэнэс Монгол" нэгдлийн дунд хугацааны Стратегидтусгагдсан төслүүд юм. Түүнчлэн өнөөдөр хүн бүрийн ярьжбуй Баялгийн сангийн хуулийг боловсруулах, Ораногийнхөрөнгө оруулалтын гэрээг эцэслэх, 1072 хувьцааны эрхзүйг сайжруулах зэрэг томоохон ажлуудыг манай компанихийж гүйцэтгэж ирлээ. - Нэгдсэн удирдлагаар хангадаг толгой компанийн хувьд“Эрдэнэс Монгол” компани харьяа компаниудаасааменежментийн төлбөр авдаг. Энэ төлбөрийг юундзарцуулдаг вэ? - “Эрдэнэс Монгол” ХХК нь нэгдлийн бүрэлдэхүүнкомпаниуд нэгдсэн стратеги төлөвлөлтийн хүрээнд бизнестөлөвлөгөөгөө боловсруулж үйл ажиллагааны зохистойменежмент хэрэгжүүлэх замаар үйл ажиллагааны үрашигтай тогтолцоог бүрдүүлэх менежментийн үйлчилгээгөгдөг юм. Толгой компаниас 2024 онд гэхэд 7 чиглэлийн 36 төрлийн үйлчилгээг 1017 удаа нэгдлийн бүрэлдэхүүн, харьяаүйлдвэрийн газруудад үзүүлсэн байна. Түүнчлэнменежментийн орлогоос мөнгөн хөрөнгийн дутагдалтайболон төслийн шатандаа байгаа охин компаниудад Засгийнгазрын тогтоол, шийдвэрээр санхүүжилт олгогддог. Тухайлбал, 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыгхангах хүрээнд нийтдээ 39.3 тэрбум төгрөгийн санхүүжилтолгосон бөгөөд үүний 12.0 тэрбум төгрөгийг Багануур ХК, 17.0 тэрбум төгрөгийг Шивээ-Овоо ХК-дад санхүүжилтолгосон. Иймэрхүү асуудлуудыг ганцхан манай компани биедааж шийддэг ч юм биш ээ. Засгийн газрын тогтоолшийдвэр, нэн тэргүүнд шийдвэрлэх нийгмийн асуудалзэргээс хамаардаг, тодорхой процессын дагуу явагддаг.
- Гашуунсухайтын авто зам ашигласны төлбөрийнасуудал яригдаж байна. Зарцуулалтын мэдээллийгтодруулмаар байна? - Өнгөрсөн хугацаанд Гашуун сухайт авто замын орлого ньтөлөвлөгөөт зам засвар, арчлалтын зардлаа санхүүжүүлжчаддаггүй байсан. “Эрдэнэс Монгол” ХХК-аас Гашуунсухайт авто зам (ГСАЗ) компанийн үйл ажиллагаагсайжруулснаар нүүрсний экспорт 2.4 дахин нэмэгдэхшалтгаан болсон. Тус замаар 1 өдөрт тээвэр хийх машинытоо 2.1 дахин өсгөх боломжыг олгосон нэгдсэн хяналтынсистемийг нэвтрүүллээ. Түүнчлэн замын ачаалал нэмэгдсэн нь зам засвар арчлалт, зам засварт зарцуулах хөрөнгө оруулалтыг өсгөсөншаардлагыг бий болгосон. Мөн тус компани дээрхуримтлагдсан өр төлбөрийг барагдууллаа. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамыгхудалдан авах зорилгоор МУХБ-ны 46 тэрбум төгрөг төлж, нийтдээ 272.0 тэрбум төгрөгийн зээлийг төлж барагдуулсан, Азийн хөгжлийн банкны засаглал сайжруулах төслийнхүрээнд авсан 8.6 сая ам.долларын зээлийг хүүгийнүлдэгдэл 32.0 тэрбум төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Ингэснээр “Эрдэнэс Монгол” ХХК нь улсын төсөв болонбанкны салбаруудад төлөх өр төлбөрийн үлдэгдэлгүй болжурт хугацааны хуримтлагдсан өр төлбөрөөс чөлөөлөгдснөөрсанхүүгийн хувьд хөл дээрээ тогтож байна.
- Танай компанийн удирдлагууд өөрсдөдөө үр дүнтооцож урамшуулал авсан гэсэн мэдээлэл байна. Энэталаар тодруулахгүй юу? - Төрийн өмчийн компаниудын Гүйцэтгэх удирдлагын цалинурамшуулалтай холбоотой ташаа мэдээллүүд байнга гардаг. Өнгөрсөн жилийн өдийд мөн “Эрдэнэс тавантолгой” ХК-д томилогдон ажилласан Засгийн газрын онцгой бүрэн эрхттөлөөлөгчийн урамшуулалтай холбоотой элдэв мэдээллүүдгарч байсан. Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх удирдлагынцалин, урамшуулалыг тогтоохдоо Төрийн өмчийн бодлогозохицуулалтын газраас баталсан аргачлалын дагуу “ЭрдэнэсМонгол” ХХК-ийн ТУЗ-өөс баталсан журам байдаг. Энэжурмаар тухайн компанийн стратегийн ач холбогдол, ажиллагсдын тоо, хөрөнгийн хэмжээ, цэвэр ашгийн хэмжээгхаргалзан тогтоодог юм. Энэ журмын дагуу “сайн” үнэлгээавсан компаниудын ТУЗ шийдвэр гаргавал Гүйцэтгэхзахиралуудад урамшуулал олгодог. Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн гүйцэтгэхудирдлагуудын жилийн ажлын үр дүнг тухайн компанийнТУЗ нь үнэлж урамшуулал олгох шийдвэрийг гаргадаг. Урамшууллыг ТУЗ-ийн хараат бус гишүүдээс бүрдсэнЦалин урамшуулал, гүйцэтгэлийн хороо, Аудит, эрсдэлийнхороодууд Гүйцэтгэх удирдлагын тухайн жилийн үйлажиллагааны үр дүнд үнэлгээг хийж, ТУЗ-ийн хурлаар 1-6 сарын үндсэн цалинтай тэнцэх урамшуулал олгохшийдвэрийг гаргадаг. Гүйцэтгэх захирал өөрөө ажлаадүгнэдэг асуудал хувийн компаниудад ч байдаггүй. ТэгэхээрГүйцэтгэх захирал өөрсөддөө үнэлгээ өгч, урамшуулалшийдэх боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл дээрх мэдээлэлор үндэслэлгүй, санаатай мэдэн будилж төөрөгдүүлсэн, худал мэдээлэл гэж ойлгох ёстой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна