Э.Болормааг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс хэзээ түтгэлцүүлэх вэ?

admin@talim.mn
2025/06/03

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Итгэл үзүүлэх” эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 10 гаруй цаг хэлэлцсэний эцэст парламент итгэл хүлээлгэхгүй гэж шийдсэнээр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар ийнхүү огцорч бүтэн сар шахам яригдсан Хамтарсан Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд цэг тавьлаа. 

Одоо Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д суугаа ялтнаа явуулах цаг боллоо.

2021-2022 оны хооронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Ерөнхий сайдын Ажлын албаны даргаар ажиллаж байсан одоогийн УИХ-ын гишүүн Э.Болормаа бол сонгуулийн хуулийг зөрчсөн хууль тогтоогч биш харин ялтан гэхэд хилсдэхгүй. Учир нь өнгөрсөн оны УИХ-ын ээлжит сонгуулиар баруун бүсэд нэр дэвших үедээ "Ханбогд Эксплорайшн" гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив хууль бусаар авсан нь тогтоогдсон.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, төрийн бодлогын хараат бус байдлыг хамгаалахын тулд УИХ-ын гишүүдийг гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, гаднын иргэнээс хандив авахыг Монгол Улсын сонгуулийн тухай хууль бол Авлигын эсрэг хуулиар хатуу хориглодог. Учир нь УИХ-ын гишүүн нь зөвхөн Монгол Улсын иргэдийн төлөөлөл байх ёстой. Харин УИХ-ын гишүүд гадаадаас хандив аваад эхэлбэл тухайн гадаадын иргэн, байгууллагын ашиг сонирхлыг бодон ажиллах эрсдэлтэй.

 Гэтэл УИХ-ын гишүүн Э.Болормаа нь Сонгуулийн хууль зөрчиж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, улмаар өдгөө хууль тогтоох дээд байгууллагад иргэдийг төлөөлөн ажилласаар байгаа билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн заалт, УДШ-ийн шийдвэрийг үл хэрэгсэн хууль баталсаар удлаа. Хуулиндаа захирагдахгүй ялтан, ард түмний толгой дээр гарч хууль баталсаар...УИХ-д сонгогдсон хуульч гишүүд тэр дундаа Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин болон ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нар  яагаад  өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түтгэлцүүлэхгүй байна вэ?

Мэдсээр байж дуугай харж суугаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан та өөрийн удирдаж байгаа УИХ-аа “Үндсэн хууль зөрчигч” гэсэн тодотголтой үлдэхээр шийдсэн үү? Үгүй бол ядаж ялтнаар хууль батлуулахаа боль

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.148
2025/06/03
0
0
Таалагдаагүй эсвэл өөрөө сонгуульд уначихаад хүн муулдаг нэр хүндэд нь халддаг бохир улс төр гэж энэ байхдаа. Бидний дээдэлдэг засаг төр бага шиг л дайвалзаасай хууль хяналттай улс баймаар. Э. Болормаа гишүүнийг тайван орхи. Нөгөө ноорогоо битгий жагсаагаарайдаа
Хариулах
Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10