МАН-ын Бага хурлыг энэ долоо хоногийн пүрэв гарагт 6 сарын 5-нд зарласан байна

admin@talim.mn
2025/06/03

МАН-ын Бага хурлыг энэ долоо хоногийн пүрэв гарагт /2025.06.05/ зарласан байна. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. "МАН дангаараа Засгийн газрыг бүрдүүлж ажилла" гэсэн МАН-ын Бага хурлын шийдвэр гарсан. Тэгэхээр уг шийдвэрийн дагуу МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлж ажиллах болов уу гэсэн нийгмийн хүлээлт байна. 

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-аар томилдог.  Тодруулбал, Үндсэн хуулийн 39.2-т Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна. Үүний дараа Ерөнхий сайд Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ гаргах юм. 

Үндсэн хуулийн 39.3-т Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ, 39.4-т Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө гэж заасан байдаг. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… 2026/08/17
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО 2026/08/17
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24