Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч байна

admin@talim.mn
2025/06/02

УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна. 10.25 цаг. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 10.25 цагт бүлгийн хуралдаа орлоо. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө.

11.00 цаг. Ерөнхий сайд мөн АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөлийн хуралд оролцож, мэдээлэл өгөх бөгөөд 11.00 цагийн байдлаар АН-ын бүлэгт мэдээлэл өгч байна.

УИХ дахь намуудын бүлэг, зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргасны дараа 12.00 цагт асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх, асуудлыг хэлэлцэх юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14.00 цагт хуралдах тов гараад байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлд Ерөнхий сайдад тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх зохицуулалтыг тусгажээ. 

Хуулийн:

102.1.Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн 44-р зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

102.2.Холбогдох Байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна.

102.3.Энэ хуулийн 102.1-д заасан Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолын төслийг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, энэ тухай тогтоол баталсанд тооцно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10