“Эрдэнэс Монгол” удирдлагын хөгжлийн манлайллын сургалт зохиожээ

admin@talim.mn
2025/05/30

Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратегийн хэрэгжилтийг хангах, харьяа компаниудын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, засаглал, менежментын нэгдмэл хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 5-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулжээ. 

“Бүтээн байгуулалт: Удирдлагын хөгжлийн хөтөлбөр” сургалтад нэгдлийн бүрэлдэхүүн 16 компанийн дунд шатны 54 менежер хамрагдсан байна.

Сургалтыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн нээж үг хэлж, УИХ-ын гишүүн Ч.Анар “Дахин загварчлал ба бүтээмжийн уялдаа” сэдвээр илтгэл тавьсан бол “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Пүрэвсүрэн нэгдлийн өнгөрсөн хоёр жилд хэрэгжүүлсэн реформ, 2024-2028 оны дунд хугацааны стратеги, түүний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн “Бат Солюшин Партнерс” компанийн үүсгэн байгуулагч, коммуникаци стратегийн зөвлөх Г.Баярхүү “Коммуникаци ба хамтын бүтэээмж” сэдвийн хүрээнд нийгмийн хариуцлага буюу хамтын үнэ цэнийг хэрхэн бий болгох талаар оролцогчдод мэдээлэл хуваалцсан байна.

Энэхүү сургалт нь хоёр өдрийн 20 академик цагийн сургалт байсан бөгөөд стратегийн шийдвэр гаргах үйл явцыг нэг чиглэл, нэг үнэт зүйл дор нэгтгэх, компанийн засаглал, хариуцлагын тогтолцоог сайжруулах, бүтээлч манлайллыг төлөвшүүлэхэд чиглэжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 1 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10