“Эрдэнэс Монгол” нэгдэл шинэ Хархорум хотод 2025 онд 535 мянган мод тарина

admin@talim.mn
2025/04/02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагуудтай албан уулзалт зохион байгууллаа.  

Уулзалтын эхэнд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нэгдлийн өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн өөрчлөлт, шинэчлэлийн үр дүн, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх үүрэг оролцоо, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон шинэ Хархорум хотод мод тарих төлөвлөгөөг танилцуулав. Тэрбээр “Нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний үндсэн гурван тулгуур зарчмын нэг нь Тогтвортой хөгжлийн орилтуудыг хангаж, сайн засаглал, хариуцлагатай, уул уурхайг хэрэгжүүлэх. Өнөөдрийн байдлаар нэгдлийн хэмжээнд нийт 6.9 сая ширхэг мод тарьсан ба цаашид Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгыг дэмжиж 2030 он хүртэлх хугацаанд 291,5 сая мод тарих амлалт өгсөн. Тухайлбал, 2025 онд бид шинэ Хархорум хотын ногоон байгууламжийн төлөвлөлтийн хүрээнд 1,036 га талбайд 535 мянган мод тарихаар төлөвлөөд байгаа” гэв. 

Дараа нь, нэгдлийн бүрэлдэхүүний “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдлагууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний дэмжиж өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдын төлөвлөгөөгөө танилцууллаа. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Эрдэнэт-100 сая”, “Эрдэнэс Тавантолгой” ХК “Сая тонн-сая мод” хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж, 2030 он гэхэд нийт 280 сая мод тарихаар төлөвлөжээ. Харин “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ нь 2030 оныг хүртэл нийт 2 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн бол “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн тухайд нийт 3 сая мод тарьж, ургуулахаар болжээ.  

“Эрдэнэс Монгол” нэгдлийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдсэн ажлуудтай танилцсаны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар мод тарих үйлсэд идэвх, санаачилгатай оролцож байгаад талархал илэрхийлээд төлөвлөгөөнийхөө дагуу улам эрчтэй ажиллахыг хүслээ.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 32 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10