Гүйлтийн цанын хоёр тамирчин 2026 оны өвлийн олимпод оролцох болзол хангажээ

admin@talim.mn
2025/05/30

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох тамирчдад эрхээ авахад нь дэмжлэг үзүүлэх, тэдний өрсөлдөөнийг нэмэх зорилгоор урт хугацааны хөрөнгө оруулалт болгон тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байгаа билээ. 

Тус хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид, дасгалжуулагч, холбооны төлөөллийг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Олимпик хаус”-т хүлээн авч уулзан, тэтгэлэг гардуулж бэлтгэл сургуулилалтын явц, олимпын эрхийн тэмцээнүүдэд хэрхэн оролцох талаар мэдээлэл солилцсон байна. 

Ирэх оны хоёрдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд хүртэлх хугацаанд хамрагдах энэхүү тэтгэлгийг гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд, тэшүүрийн шорт трэйкийн тамирчин Б.Гэрэлтуяа нар авч байгаа юм. Тэднээс гүйлтийн цанын хоёр тамирчин олимпын эрхийн болзол хангасан бөгөөд дахин хоёр тамирчныг оролцуулах боломжийг судалж байгаа аж. Ингэхдээ уулын цанын төрөлд дэмжлэг үзүүлбэл эрх авах боломжтой онцолжээ. Эрхээ өвөртөлсөн хоёр цаначин ирэх долоодугаар сард роликтой цанын тэмцээнд оролцох юм байна.

Харин тэшүүрийн тамирчид ирэх сараас Солонгост хамтарсан бэлтгэлд оролцож, улмаар аравдугаар сараас дэлхийн цомын олимпын эрхийн оноо олгох дөрвөн цуврал тэмцээнд өрсөлдөх ажээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10