Я.Содбаатар: Намын Бага хурлаас “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт өгөх тухай” тогтоолыг баталлаа

admin@talim.mn
2025/05/22

Монгол Ардын Намын Бага хурлын VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд  / 2025.05.21/ боллоо. Энэхүү хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тус намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, хурал даргалагч Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Мөнхбаатар болон Нарийн бичгийн дарга нарын хамт сэтгүүлчдэд  мэдээлэл өглөө.

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “Монгол Ардын Намын Бага хурлын VI хуралдаан өнөөдөр 70 гаруй хувийн ирцтэйгээр хуралдаж, Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн илтгэлийг хэлэлцлээ. Энэ үеэр Намын бага хурлын 40 гаруй гишүүн байр сууриа илэрхийлж, Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс холбогдох асуултыг асууж, хариулт авч, асуудлыг олон талаас нь хэлэлцсэний үндсэн дээр “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт өгөх тухай” тогтоолыг баталлаа. Монгол Улсын Их хурлын сонгуулийн 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын Нам парламентад олонхыг бүрдүүлсэн хэдий ч сонгодог парламентын нийтлэг зарчимд үндэслэн сонгогчдын саналыг гээхгүй байх зарчмыг  баримтлан мөрийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн  тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын геополитикийн эгзэгтэй цаг үед үндэсний эв нэгдэл, язгуур эрх ашгийг эрхэмлэн Улсын Их Хуралд суудалтай нам эвслүүдийн төлөөллийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулан хамтран ажиллах улс төрийн шийдвэрийг 2024 оны долдугаар сарын 05-ны өдөр хуралдсан Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдаанаас  гаргасан билээ.

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт хийгээд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа улс төрийн намын Улсын Их Хурал дахь бүлгийн нэр бүхий гишүүд “Засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г удаа дараалан зөрчсөн үйлдлүүд гаргасан. Мөн Монгол Ардын Намын гишүүд дэмжигчдээс ирж байгаа санал шүүмжлэлийг үндэслэн дараах шийдвэрийг гаргалаа. Монгол Ардын намын Бага хурлаас тогтоох нь 

  • Монгол Ардын Нам “Засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрэлдүүлж, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
  • Монгол Ардын Намын Бага хурлын 2024 оны долдугаар сарын 05-ны өдрийн V хуралдааны 04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай гэсэн тогтоолыг баталлаа.

Намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурал олонхиороо шийдвэр гаргасан учраас энэ шийдвэрийг хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа намууд, тус намын удирдлагуудаас бүрдсэн Бодлогын зөвлөлд танилцуулж, цаашдын шийдвэрийг гаргана. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10