УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Асуудал хариуцсан АН-ын сайд нар зүгээр суугаагүй. Энэ богино хугацаанд байдаг бүх нөөцөөрөө ажилласан

admin@talim.mn
2025/05/22

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин улс төрийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна. Х.Тэмүүжин, АН гэрээнд дурдсан бүх зүйлүүдийг хариуцлагатайгаар биелүүлсэн. Том төслүүдийг гацаанаас гаргах, УИХ-аар хэлэлцэх, санал хураахад хамгийн хариуцлагатай, хуралд суугаад асуудлыг дэмжиж явсан нь АН-ынхан. Асуудал хариуцсан АН-ын сайд нар зүгээр суугаагүй. Энэ богино хугацаанд байдаг бүх нөөцөөрөө ажилласан. Тэгэхээр гэрээ зөрчсөн гэдэг бодитой дүгнэлт биш.   Ардын нам шүүмжлэл сонсож огт сураагүй. Ажил хийхэд шүүмжлэл байнга гардаг. АН дотроо ч гэсэн ил тод яриад шүүмжилдэг нам. Өөрийн намын дарга бүү хэл өрөөлийн намын даргыг ч шүүмжилж, алдаа дутагдал байвал ил тод шаарддаг нам. Шүүмжлэлийг гэрээ зөрчлөө гэж харж байгаа нам бол энэ улс орон дуугүй байх дарангуйллыг бодитоор тогтоосон байна гэсэн үг.

-АН-ын дараагийн нүүдэл юу вэ? -Бид нүүдэг нам биш, ажил хийдэг нам. Би ямар зарчимд зогсох ёстой вэ гэдгийг байнга хэлдэг. Тэр ажлаа л хийнэ. -Ерөнхий сайдын хүүгийн хөрөнгө орлогыг нотлох асуудал эцэстээ танай намд хариуцлага тооцох асуудал болж хувирсныг юу гэж харж байна вэ? -МАН байнга л ийм юм хийдэг. Угаасаа зальжин. Ямар нэг сөрөг мэдээлэл гарвал өөрсдөө сугарч, өрөөлд наачихаад цаашаа явдаг. Энэ логикийг жирийн эрүүл саруул ухаантай хүн ойлгохгүй. Байгалийн тэнэгдүү хүн бол дагаад алга таших байх. 

-2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж МАН ийм нүүдэл хийж байж болох уу? -Магадгүй. Нэг бус гишүний амнаас энэ талаар сонсож байгаа байх. Өнөөдөр болсон үйл явц ардаа Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан нүүдэл байхыг үгүйсгэхгүй. “Чөтгөрийн суудал” гэдэг үгийг би бараг сүүлийн 15 жил хэлж байна. Тэр суудалд очсон хүн бүхэн яагаад эрх мэдэлд тийм дуртай болдог юм бол. Яагаад алх бариад, бусдыг хадаас гэж хараад бүгдийг дээрээс балбах гэж оролддог юм бол. Тэгээд зогсохгүй эрх мэдлээ сунгах гэж байнга оролддог. Тэр хүн АН, МАН-ын алинаас байх нь ялгаагүй. Ерөнхийлөгч болсон хүн бүхний үлдэх гэсэн эрх мэдлийн төлөөх шунал битгий амилаасай гэж хүсэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10