АН-ын дарга Л.Гантөмөр: Би намын даргын албыг өгөхөө Улс төрийн зөвлөлдөө сая танилцуулсан

admin@talim.mn
2025/05/22

АН-ын зарим гишүүн хамтарсан Засгийн газрын эсрэг гарын үсэг зурсан нь гэрээ зөрчсөн гэж үзэж, засгаас гаргахаар болж байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Гарын үсэг гурван хүн зурсан. МАН маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа, улс орноо бодсонгүй гэж харж байна. Хоёрдугаарт, гүтгэлгээ зогсоох хэрэгтэй, жаахан ч гэсэн үнэнийг ярь л даа. Лодойсамбуу, Баярмаа нар элдэв юм яриад байна гэдэг шалтгаанаар засаг огцорно гэж юу байдаг юм бэ. Үгээ хэлдэггүй их хурлын гишүүн гэж юу байх юм.

МАН-д цаашид шударга шүүмжлэл хэлэх УИХ-ын гишүүд төрнө шүү дээ, тэр болгонд засгаа огцруулаад байх уу. Тийм юм байхгүй. УИХ-ын гишүүнийг амыг барих заалт гэрээнд байхгүй. Бид хийх ажлаа хэрхэн гүйцэтгэх, аль намын ямар бодлогыг хэрэгжүүлэх тухай л гэрээ хийсэн. Хөгжлийн төлөө зориг гаргая гэж нэгдсэн. Тиймээс "АН гэрээгээ зөрчлөө гэдэг гүтгэлгээ зогсоо" гэж МАН-аас шаардаж байна. 

Яагаад засгийг огцруулах болсон жинхэнэ үнэнийхээ талыг ч гэсэн хэл. МАН-ын олонх нь хэдхэн сарын өмнөх үзэл санаанаасаа ухарч, хуучин төрхөө харуулж байна. Ямар ч итгэлгүй болж байна. Гэхдээ би намынхнаас Монгол Улсын эрх ашгийг улдан эсэргүүцсэн зүйл хийхгүй байхыг намынхнаасаа хүснэ. 

Манай улс төр ард түмнээ дандаа хорлож байдаг. Улстөржиж гарсан шийдвэр дандаа буруу байдаг. Бид 35 жил хэрэлдлээ. Улс маань ямар байна, үүндээ дүгнэлт хийгээд хамтарсан Засгийн газар байгуулсан.  Байгуулсан хүмүүсийнх нь нэг би. Тэгвэл өрөг маань нурлаа. Би намын даргын ажлыг өгье гэсэн асуудлыг сая Улс төрийн зөвлөлдөө танилцууллаа. 

-Улс төрийн үйл явц цаашаа хэрхэн өрнөх вэ?
-Хэрхэн цаашаа явах вэ гэдэг талаар МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХҮН намын дарга Т.Доржханд нартай уулзалт хийнэ. Гэрээг цуцалсан тохиолдолд хамтын хариуцлага хүлээнэ гэсэн үг үсэг бий. Тэр тухай л ярина. 

Үнэнээ хэлэхийг хүснэ. Тэр нь МАН-ын дотоод хагарал, албан тушаалд шунасан хүмүүсийн санаархал. Дээр нь шалгуулахгүй гэсэн санаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10