Онцгой байдлын албан хаагчдын хуримын ёслол болов

admin@talim.mn
2025/05/15

Нийслэлийн гамшгаас хамгаалах зөвлөл санаачлан Нийслэлийн онцгой байдлын газар, Гэрлэх ёслолын ордон хамтран онцгой байдлын албаны 15 албан хаагчийн хуримын ёслолыг хийв. 

Энэхүү ёслолд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа 09, 111, 113, 119, 123, 185 дугаар анги, нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх, Багануур, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид оролцсон юм.

Гэрлэх ёслолын ордны захирал Ү.Оюунзул ярихдаа, Олон улсын гэр бүлийн өдрийг угтан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Онцгой байдлын албан хаагчид эх орон ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн онцгой ажил хийдэг. Эдгээр хүмүүсийн гэр бүлд маш сайхан нандин дурсамж үлдээж, аз жаргал бэлэглэхээр зорьсон” гэв. 

Б.Мөнгөнчимэг нь Онцгой байдлын ерөнхий газрын харьяа давтан сургууль сэргээн заслын төв 113 дугаар ангид ээлжийн ахлах тогоочоор ажиллаад 9 жил болж байна. Тэрбээр, “Төрж буй мэдрэмжээ үгээр илэрхийлье гэхээр хоолой зангирч байна. Байгууллагаас дэмжээд хуримыг минь хийж өгч байгаад сэтгэл хөдөлж байна. Бид хоёрын хувьд 19 жил амьдарсан. Эмэгтэй хүн болохоор хуримын ордонд орж, хуримын даашинз өмсөнө гэж төсөөлдөг байлаа. Үүнийгээ бодит болгож, мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Гэр бүлийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 2 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10