Улсын харцага Г.Ганхуягийг төрийн өндөр албан тушаалтанд халдах буюу бүх насаар нь хорих зүйл ангиар яллажээ

admin@talim.mn
2025/05/15

Улсын харцага Г.Ганхуягийг "Бусдыг заналхийлсэн" гэх хэрэгт буруутгаж, Тагнуулын байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12 /2025.04.12/-ны  өдөр хойшлуулашгүйгээр цагдан хорьсон байдаг. Улмаар түүнийг үргэлжлүүлэн хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.

Тэгвэл түүнийг цагдан хорьсон нэг сарын хугацаа энэ сарын 12 /2025.05.12/-ны өдөр дууссантай холбоотойгоор прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс Г.Ганхуягийг дахин нэг сарын хугацаатайгаар /2025.06.13/ цагдан хорих шийдвэрийг гаргасан байна. 

Улсын харцага Г.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 19.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах", мөн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болох "Заналхийлэх" гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа аж. 

  Г.Ганхуяг нь өөрийн цахим хуудаснаа буутай зургаа нийтэлж, "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг н.Учрал, н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэнд ч хэрэггүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан хэдэн мөнгөний боолуудыг амжиж хороочихоод бахархалтайгаар инээж үхнэ. Хэн үхэх ялтай вэ" гэх пост оруулсан байдаг.

Улмаар түүнийг төрийн өндөр албан тушаалтны биед халдахын завдсан гэх үндэслэлээр Тагнуулын байгууллагаас хойшлуулшгүйгээр цагдан хориод байгаа юм. 

Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйл /Заналхийлэх/-ийн 1-д Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.

Мөн хуулийн 19.3 дугаар зүйл /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/-ийн 2-д "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгоор төрийн өндөр албан тушаалтныг алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Г.Ганхуягийн заналхийлсэн Учрал, Тэгшбаяр гэх иргэд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Физикийн ухааны доктор/ PhD Н.Тэгшбаяр нарыг хэлсэн байж магадгүй байдаг. Мөн түүний заналхийлэлийн агуулга нь төрийн өндөр албан тушаал хашиж буй олон хүнийг хамарч байж болзошгүй байгаа юм. 


2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… 2026/08/17
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО 2026/08/17
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24