Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон улс төрийн халалт эхэллээ

admin@talim.mn
2025/05/13

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил аль хэдийн эхэлсэн гэдэгтэй зэрэгцээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дахин нэр дэвшихээр зэхэж, харин АН-аас Х.Баттулгыг дахин горилж буй гэх яриа улс төрийн хүрээнд гараад буй.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй байх санаачилга гаргаж буйгаа илэрхийлсэн байдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "АН-ын бүлгийн 42 гишүүн Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй гэдэг дээр тууштай, хатуу зогсох ёстой гэх шийдлийг гаргахаар ярилцлаа" гэсэн юм.
Эл асуудлаар УИХ-д суудалтай ардчилсан намын 42 гишүүний 36 нь дэмжиж гарын үсэг зурсан бол үлдсэн зургаан гишүүний хувьд татгалзжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гарын үсэг зурахаас татгалзсан зургаан гишүүний дунд өмнө нь хэрэгт холбогдон шалгагдаж байсан хүмүүс ч байгаа аж.

Хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгчийг дахин сонгогдох нөхцөлийг Үндсэн хуульд хийж болохгүй гэдэг санаачилгыг Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга дэмжиж гарын үсэг зурсан байна.

Улс төрийн хүрээнд 2027 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн гол өрсөлдөөний дүрүүдийг АН талаас Х.Баттулга, МАН талаас одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэх таамгийг дэвшүүлсэн байдаг. 

Мөн эрх баригч МАН-ын тухайд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр двэшүүлэх кандидатаа тодруулахаар нэр бүхий 22 гишүүнийнхээ талаар судалгаа явуулсан байдаг. 

2027 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хуулийн дагуу УИХ-д суудалтай улс төрийн намууд л нэр дэвшүүлэх эрхтэй. Одоогоор эрх баригч МАН болон сөрөг хүчин АН-ын дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн "сунгаа" албан бусаар эхлээд байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10