Эдийн засагч Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нь хамт шалгуулахаар АТГ-т хандлаа

admin@talim.mn
2025/05/13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөр төрсөн өдрийнхөө үнэтэй бэлгийг цахим сүлжээндээ байршуулсан нь өдгөө олны анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулаад байна. Учир нь 20 гаруйхан насны залуу ямар мөнгөөрөө найз охиндоо олон сая төгрөгийн үнэтэй бэлэг өгөв гэдэг нь олны дургүйцлыг төрүүлээд байгаа юм. Тиймээс тэднийг орлогоо нотлохыг шаардаж буй.

Тэгвэл эдийн засагч Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар АТГ-т хандлаа. Энэ талаар тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний хүү О.Тэмүүлэн, худ ургийн холбоотой Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа гэдэг хүмүүсийн үр хүүдийн тансаг байдал нь хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь огт нийцэхгүй байна. Магадгүй тэдний тансаг байдал нь авлигаар санхүүжсэн байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа учраас уг асуудлыг АТГ шалгаж, эцэслэх ёстой. Тиймээс уг асуудлыг шалгуулахаар АТГ-т хандаж байна. Авлигатай тэмцэх газар ажлаа хийх ёстой. Хэрэв АТГ ажлаа хийхгүй бол Засгийн газартай нь хамт огцруулах аяныг өрнүүлэх болно" гэлээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 2 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10