ТООНООР ЗАЛРАГЧ

admin@talim.mn
2025/05/13

Улс төрд шатаар эсвэл лифтээр ч бус АНУ-д хамт суралцсан “Оюук ах”-аараа өргүүлэн тооноор орж ирсэн хүн бол УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Засаг дарга асан Э.Болормаа. Орегоны Их сургуулийг Эдийн засаг, олон улсын харилцаагаар төгсөж, Дэлхийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын төслүүдэд ажиллаж байсан энэ бүсгүй гэнэтхэн л улс төрд цойлж гарч ирсэн нь 2021 оны үйл явдал. Ковид цар тахлын цаг үед ЗГХЭГ-т Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний ажлын албаны даргаар ажиллаж эхэлснээр төд удалгүй Ховд аймгийн Засаг даргаар урилга заллагатай морилж байлаа, тэр. Хадаг сүй тавих нь холгүй урьж залсаар түүнийг даргаар томилж буйгаа Ерөнхий сайд мэдэгдсэнээс хойш хүрэн бор дээл, бүрх малгай, дугуй нүдний шилтэй энэ бүсгүй баруун аймгийнхны хараанд өртөж эхэлсэн. Тэрбээр, Засаг дарга болоод гавьяатай үйл хийж, гайхамшиг бүтээсэн нь үгүй. Ховд аймагт хөгжлийн чуулган гэж баахан уриа лоозон болсон нэг удаагийн чуулга уулзалт зохион байгуулсан. Жил бүр болж байсан “Мөнгөлөг шагшуурга” өвлийн наадмыг нэг их сүр дуулиантай зохион байгуулснаас өөрөөр гавьсангүй. 
Харин Э.Болормаа гэж улстөрч байдаг юм байна, тэр нь АНУ-д боловсрол эзэмшсэн юм байна гэдгийг бид харанхуй шөнөөр түгжээтэй айл руу тооноор нь орж байсан сонгуулийн үеийн “галзуу” сурталчилгаагаар нь мэддэг болсон. Баруун бүсийн мөнгөний том зодоон дунд ах нарын дунд хавчуулагдаж давхисаар УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд заларч чадсан ч мордохын хазгай болсон нь гаслантай. Арга ч үгүй. Монгол хүн хэзээ ч өрх гэрийнхээ дээр гарч, тооноор орох байтугай хаалганы босгон дээр гишгэж, хаалга алдалж зогсохыг цээрлэдэг ёс жудагтай улс. 
Гэтэл бүсгүй хүн хар шөнөөр тооноор залран орж ирсэн тэрхүү ёр билэггүй сурталчилгааны дараахнаас нь Э.Болормаа гэгч хэвлэлийн овоо хараанд өртөж, тэр хэрээр хуудуутай замаар улстөрч болсон нь илрэх болсон. “Ухаа худаг”-ийг овоо хараандаа авчихсан, улсад буцааж өгөхгүй хэмээн гүрийж буй MCS компаниас 100 сая төгрөгийн хандив авсан нь ил болсон бол гадаадын хөрөнгө оруулалттай компани буюу “Ханбогд эксплорайшн” компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь илэрчээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар УИХ-д нэр дэвшиж буй этгээд гадны хөрөнгө оруулалттай компаниас хандив авахыг хориглодог ч эрхэм гишүүн сайн ахдаа найдсан уу, эсвэл мэдсэн ч мэдэн будилсан уу мөнгө авсан нь үнэн гэдгээ өөрөө хэлсэн. 
Гэтэл түүний хэргийг өнгөрөгч долоо хоногт прокурорт шилжүүлсэн гэдгийг мэдэгдсэн ч Э.Болормаа аанай л “Надтай хуулийн байгууллагаас холбогдоогүй. Миний хуулийн зөвлөхтэй наад асуудлаараа холбогд” хэмээн даналзаж байна. “Би хандив авсан, аваагүй. Надтай ийм асуудал холбогдсон, холбогдоогүй” гэж хэлэхэд тийм ч их хүч тамир гарах зүйл биш. Гэтэл 30 хүрч яваа залуухан бүсгүй ямар эрт улстөрчийн их зан сууж, миний зөвлөх, туслахтай холбогд хэмээн даналзаж, ард түмнийг үл тоох болов. 
Хууль намайг хамгаална, миний сайн ах намайг өмгөөлнө гэсэн итгэл байгаа учраас тэр сонгогчдоо хийгээд ард түмнээ доромжилж буй хэрэг биз дээ. Улс төрд үүд хаалгаар алхаж орох бус тооноор заларсан энэ бүсгүйд Монголын хууль шүүх шударгаар үйлчилнэ гэж найдъя.

Эх сурвалж: MMEDEE.MN



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… 2026/08/17
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО 2026/08/17
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24