“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт ОУСК-тай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

admin@talim.mn
2025/05/08

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-ын Эрчим хүч, метал уул уурхай хариуцсан захирал хатагтай Валери Лекловтой уулзаж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд, гүйцэтгэх захирал С.Наранцогт ОУСК-ын төлөөлөгчдийг хүрэлцэн ирж, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэж байгаад талархал илэрхийлээд нэгдлийн бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийн талаар танилцуулав.
ОУСК-аас “Оюу Толгой” төсөлд Засгийн газар болон “Эрдэнэс Монгол”-ын баримталж буй бодлого, “Зөөвч-Овоо” зэрэг стратегийн ач холбогдолтой төслүүд болон чухал ашигт малтмалын төслийн талаар сонирхсон асуултаа асууж тодруулан, улмаар “Эрдэнэс Монгол” ХХК болон ОУСК-тай хамтран хэрэгжүүлж болох төслүүдийн талаар ярилцлаа. 

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд, 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө нэгдлийн харьяа томоохон орд газар, үйлдвэрүүд, түүний суурь дэд бүтцэд тулгуурлан 6 байршилд үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар зорьж буйгаа онцлон танилцуулж, эдгээр паркд дараагийн шатны үйлдвэрүүдийг байгуулах зорилгоор олон улсын банк, санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.  

Талууд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах “1-р тойрог зам” төслийн санхүүжилтийг хамтран шийдвэрлэх талаар хэлэлцэж, өөр бусад төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх дараагийн шатны уулзалтыг зохион байгуулахаар товлолоо.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 2 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10