Дөрөвдүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зарим агентлагуудыг татан буулгасан байдаг. Тодруулбал, Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хөдөлмөр, халамжийн газрыг татан буулгасан юм.
Тэгвэл үүнээс хойшх үр дүнгийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Агентлагуудыг татан буулгасны үр дүнд төрийн чиг үүргийн давхардал арилж, шат дамжлага багасаж байна. Мөн төсвийн зарцуулалтын үр ашиг сайжирч бодит хэмнэлт үүсэж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна