Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ

admin@talim.mn
2025/05/07

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа албан ёсны төлөөлөгчдийг Москва хотын “Внуково” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Гадаад харилцааны яамны Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин нар угтав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Ерөнхийлөгч 05 дугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө.

Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж,  БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцоно.

Тус баярын ёслолд манай улсаас төрийн тэргүүний түвшинд 1995, 2005, 2010, 2015 онд, Зэвсэгт хүчний салбар 70 болон 75 жилийн баярын жагсаалд оролцсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“MongolZ” багийн залуус Мэйжорын плей-оффт тоглоно 2025/12/09
Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, унтраах ажиллагаа, цаашид анха… 2025/12/09
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … 2025/12/09
Монгол хүүхдүүд робот, кодчиллын дэлхийн аварга боллоо 2025/12/09
Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож байна 2025/12/09
Монголбанк, “Монгол шуудан” “Төгрөг-100 жил” маркийг худалдаанд гаргал… 2025/12/09
"UB DEBATE-2025" БАГШ, СУРАГЧДЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ФИНАЛЫН ШАТ ЭХЭЛЛЭЭ 2025/12/09
Нийслэлд гурван байршилд халиа үүсэж, ГУББГ-аас шаардлагатай арга хэмж… 2025/12/09
АҮЭБЯ: Өнөөдрийн байдлаар АИ-92 бензин 52 вагон байна 2025/12/09
“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэ… 2025/12/09
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэн томилогджээ 2025/12/09
Өвөрхангай аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв 2025/12/03
Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн … 2025/12/03
Гүйцэж түрүүлэх үедээ осол гаргаж, нэг хүн гэмтжээ 2025/12/03
ЗГ: Үнийн өсөлтийн талаар танилцуулга мэдээлэл сонсоно 2025/12/03
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаярыг томилно 2025/11/25
СУРАГЧДЫН ӨВЛИЙН АМРАЛТЫГ 14 ХОНОГИЙН ӨМНӨ ЭХЛҮҮЛЭХ САНАЛЫГ ЭМЯ ГАРГАЖ… 2025/11/23
Сурагчдын амралтад өөрчлөлт оруулах саналаа ЭМЯ-наас Боловсролын яаман… 2025/11/23
Сургууль цэцэрлэгийн түр хугацаанд зогсоох зэрэг саналыг хэлэлцэж байн… 2025/11/23
Малчид, иргэд, тээвэрчдийн АНХААРАЛД 2025/11/06