Улсын дээд шүүхээр ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн гомдлыг тавдугаар сарын 8-нд хэлэлцэнэ

admin@talim.mn
2025/05/06

Улсын дээд шүүхээр ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн гомдлыг нөгөөдөр буюу тавдугаар сарын 8-нд хэлэлцэхээр товложээ. Ингэснээр Улсын дээд шүүхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны цагаатгах тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 276 дугаар магадлалтай прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ гэсэн үг.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж, шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Хоёрдугаар сарын 26-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс "ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна" гэж үзсэн юм.

Д.Нямхүү шүүх хурлын үеэр "Цар тахлын үед дайны фронтод байгаа хүн шиг ажилласан. Одоо ингээд буруутан болсондоо харамсдаг. Үндсэндээ гурван жил шүүгдлээ. Би тэр аппаратыг ашиглаж хүний амь аварсныхаа төлөө ялтан болоод сууж байна. Үнэхээр хэцүү байна" гэж хэлж байв.

Эргэн сануулахад, Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 1 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10