ХААН банкийг “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар 6 дахь жилдээ тодрууллаа

admin@talim.mn
15 цагийн өмнө

Монголын татварын албанаас ХААН Банкийг 2024 оны хамгийн их татвар төлсөн “Шилдэг татвар төлөгч 10 ААН”-ийн нэгээр тодруулан өнөөдөр өргөмжлөлийг Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяад гардууллаа.

Хөгжил, Дэвшлийг Манлайлан, Улс Нийгэмдээ Үнэтэй Хувь Нэмэр Оруулж Буй Шилдэг Татвар Төлөгч Иргэн, Аж Ахуйн Нэгжүүдэд Талархал Илэрхийлэх, Татварын Хууль Тогтоомжийг Сурталчлан Таниулах Зорилгоор Жил Бүрийн 5-Р Сард Монголын Татварын Албанаас “Татвар Төлөгчдийн Өдрүүд”-Ийг Тэмдэглэн Өнгөрүүлдэг Билээ. 

ХААН Банк 2024 онд  улсын төсөвт 272.7 тэрбум, аймаг сум, дүүргийн төсөвт 92.6 тэрбум, нийт 365.3 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлснээр сүүлийн зургаан жил дараалан ийнхүү “Шилдэг татвар төлөгч 10 ААН”-ийн нэгээр шалгараад байна. 

Монгол орны өнцөг булан бүрт хүрч үйлчлэх 548 салбар нэгж, хамгийн өргөн цахим сүлжээгээрээ дамжуулан ХААН Банк Монгол Улсын нийт айл өрхийн 82 хувьд буюу 2.9 сая харилцагчид санхүүгийн ухаалаг, цогц үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж буй. 

2024 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар банкны нийт актив 20.3 их наяд төгрөгт хүрсэн нь системийн гуравны нэг хувийг эзэлсэн үзүүлэлт бол харилцагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө 17.6 их наяд, харилцагчдад олгосон зээл 11.9 их наяд  төгрөгт хүрч, өөрийн хөрөнгө болон татварын дараах цэвэр ашгийн үзүүлэлтээр зах зээлийг тэргүүлэн үйл ажиллагаа явуулж байна. 

ХААН Банкны найдвартай тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, шуурхай үйлчилгээ, дэвшилтэт технологид суурилсан цахим банк, улс орон нийгмийн төлөө хийж буй ажлыг үнэлэн Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Монгол Улсын ТОП-100 ААН”-ийн гуравдугаарт эрэмбэлээд буй. Мөн олон улсад нэр хүндтэй “The Banker”, “Euromoney”, “Asiamoney”, “Global Finance”, “FinanceAsia” зэрэг сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”, “Шилдэг цахим банк”, “Шилдэг иргэдийн банк”-аар тус тус шалгаруулаад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 1 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10