МИАТ компани АНУ-руу шууд нислэгтэй болох талаар санал солилцжээ

admin@talim.mn
2025/05/02

2023 оны Наймдугаар сард Монгол Улсын Засгийн газрын тэргүүн АНУ-д хийсэн албан айлчлалынхаа үеэр Агаарын харилцааны хэлэлцээр “Open sky”-г үзэглэсэн нь хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчныг бүрдүүлж, аялал жуулчлал болон эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах эхлэл болсон бөгөөд үүний үр дүнд өнөөдөр Америкт төдийгүй дэлхийд тэргүүлэгч United Airlines компани Монгол Улс руу нислэг үйлдэж эхэллээ.

Тун удахгүй АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас олгодог САТ-1 гэрчилгээг Монгол Улс эзэмшсэнээр Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой болох юм.

Өнөөдөр United Airlines компанийн Олон улсын бодлого зохицуулалт, улс төрийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Стив Моррисей, Олон улсын харилцаа хариуцсан захирал Линдсей Дуан нар МИАТ ТӨХК-д зочилж, Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай уулзалт хийлээ. Энэ үеэр хоёр улсын хооронд шууд нислэгтэй болохын ач холбогдол, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарах өөрчлөлт болон цаашид АНУ-ын хотууд руу нисэх таатай нөхцөлүүдийг бүрдүүлэх тал дээр хамтран ажиллахаар санал солилцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 1 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10