Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

admin@talim.mn
2025/04/29

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж өндөрлөлөө. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ“ сэдвээр илтгэл тавилаа. 

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, УИХ-аар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлуулан 2001 оноос яригдсан бүсчилсэн хөгжлийн бодлогыг ажил хэрэг болгож эхэлсэн. Төрийн бодлого тогтвортой үргэлжлэх зарчмыг үндэслэн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, бүсийн зөвлөлүүд анхдугаар хуралдаанаа хийж байгаагийн хоёр дахь нь Хойд бүс юм.

Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймаг багтдаг. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Хойд бүсийг ОХУ болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгажээ. Ерөнхий сайд “Бүс нутгийн хөгжлийг уялдаа холбоотой, зөв төлөвлөсөн бодлогоор дэмжсэнээр Монгол Улс эдийн засгийнхаа бат бөх суурийг тавих боломж бүрдэнэ. Хойд бүсийн хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг онцоллоо.

Хуралдааны үеэр иргэд санал хүсэлтээ цахимаар уламжлав. Мөн танхимд оролцогчдоос 26 хүн асуулт асууж, санал хүсэлтээ хэллээ. Иргэд бүсчилсэн хөгжлийн бодлого сонгуулийн тойрог төдий болоод өнгөрөх биш бодит ажил хэрэг болж байгаад, Ерөнхий сайд 2023 онд 21 аймагт ажиллахдаа өгсөн амлалтуудаа хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ. 

Түүнчлэн Орхон аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийг Бүсийн жишиг лаборатори болгох, 12 жил гацсан 5000 оюутны хотхоны ТЭЗҮ-г шийдвэрлэх, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг 2026 оны улсын төсөвт тусгах, Хөвсгөл-Эрдэнэтийг холбосон төмөр замыг ажил хэрэг болгох,  Эрдэнэт медикал эмнэлгийг түшиглэн Хавдрын эмнэлэг байгуулах, “Эрдэнэт” үйлдвэрийн үр ашгийг Булган, Орхон аймагт жигд хуваарилах, Эгийн голын УЦС-ын нөлөөллийн бүсэд байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн асуудалд анхаарах, Мөрөн 4С ангиллын нисэх онгоцны буудлын ажлыг эрчимжүүлэх, Хөвсгөл аймагт ойн хаягдлыг ашиглан шахмал түлшний үйлдвэр байгуулах, Дархадын хотгорт хүрэхэд шаардлагатай гүүр давааны ажлын төсвийг шийдвэрлэх, “Шинэ Мөрөн” худалдааны төвийн түрээслэгчдэд дэмжлэг үзүүлэх, Гурилын гаалийн импортын татварыг яаралтай нэмэгдүүлэх, малчдад чиглэсэн төрийн цогц бодлого хэрэгжүүлэх, Бүсийн удирдлага зохицуулалтын хуулийг шинэчлэх, Хойд бүсийн тээвэр логистикийн төвийг барьж байгуулах зэрэг санал иргэд хэллээ. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, малчин өрхийн хүүхдийн суралцах нөхцөл зэрэг асуудлыг хөндөв.

Иргэдийн асуулт, санал хүсэлттэй холбогдуулан Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хариулт өгч, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсон, санал солилцов. 

Хэлэлцүүлгийн дараа Ерөнхий сайд дараах үүрэг, даалгаврыг өглөө. “Эрдэнэт медикал” эмнэлгийн менежментийг хувьд шилжүүлэн, Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгох, Мөрөн 4С нисэх буудлыг 2026 оны төсөвт суулгах, Эгийн голын УЦС-ын нөлөөллийн бүсэд байгаа айл өрхүүдэд чиглэсэн судалгаа, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт, автозамын төслөө эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлж, танилцуулахыг Хойд бүсийн зөвлөлийн гишүүдэд тус тус даалгав. Хойд бүсэд дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.

Ерөнхий сайд Засгийн газар 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаарна гэдгийг онцлоод “Хойд бүсийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргаж, бүсийн боловсрол, эрүүл мэндийн асуудал, цахим шилжилт, эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар тусгана” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10