Галд өртсөн "Шинэ мөрөн" худалдааны төвийн хохирол 5,2 тэр бум төгрөгийг Улсын онцгой комиссийн нөөц хөрөнгөөс олгоно

admin@talim.mn
2025/04/28

Засгийн газраас Бүсийн зөвлөгөөнийг орон нутгуудад зохион байгуулж байгаа. Өнөөдөр хойд бүсийн зөвлөгөөн Булган аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Орхон, Хөвсгөл, Булган аймгаас сонгогдсон гишүүд энэхүү зөвлөгөөнд оролцож байгаагийн зэрэгцээ Засгийн газрын 23 сайд оролцож, хойд бүст тулгамдаад байгаа асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байгаа юм.

Үүний нэг болох Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдааны төв шатсантай холбоотойгоор Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. 
Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд энэ сарын 14-нд гал гарч, галыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээлсэн. Тус худалдааны төв 260 түрээслэгчтэй, 100 хувь орон нутгийн өмчийн барилга юм. 
"Шинэ Мөрөн" худалдаа үйлчилгээний төвийн суурин дээр нээлттэй төсөл сонгон шалгаруулж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дахин шинэ үйлчилгээний төв барьж 2025 оны 10-р сарын 01-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Шинээр баригдах ХҮТ-ийг 10 сарын 01-ний өдөр гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулсан байх бөгөөп эд хөрөнгөөрөө хохирсон 260 түрээслэгчийг шинээр барьж ашиглалтад орсон худалдааны төвд 6 сараас доошгүй хугацаагаар түрээсийн төлбөрийг чөлөөлөхөөр төлөвлөөд байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10