АН-ын бүлэг "Ерөнхий сайд УИХ-ыг суртал ухуулгын талбар болгож байна. Ж.Баярмаагаас уучлалт гуйх ёстой"

admin@talim.mn
2025/04/28

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. АН-ын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 1-ний чуулганы хуралдаан болох өдрийг хүртэл ард түмэн, УИХ-аас, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас өөрийнхөө амаар уучлалт гуйх ёстой хэмээн шийдвэрлэв. Хэрэв уучлалт гуйхгүй бол АН-ын бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна хэмээн мэдэгдэв. Мөн  УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл,

Өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын бүлэг дөрвөн асуудал хэлэлцсэн. 

  • Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлаарх 24  дүгээр илтгэлийг ХЭҮК-оос танилцуулж, гишүүдийн асуултад хариулт авсан. 
  • Ардчилсан улс орнууд дижитал  байдлаар иргэдийн оролцоог хэрхэн хангаж байгаа талаар бүлгийн албаны хийсэн судалгаагаар цахим сайт ажиллуулах тухай,
  • Үндсэн хуулийн Цэц дээр иргэдийн сонгох эрхийг зөрчиж байгаа мандатын тоотой тэнцүү дугуйлах ёстой гэдэг заалтын талаар,
  • УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа хэрхэн байр сууриа илэрхийлэх парламентын ёсыг үгүйсгэсэн.

Угтаа бол ард түмэн болон тэдний төлөөллөөс уучлалт гуй буй явдал. Энэ бол зөвхөн хувь хүний асуудал биш. Ард түмний төлөөллийг хэн нэгэн хүний төлөөлөл мэтээр УИХ-ын индэр дээрээс мэдээлж буй нь зарчимгүй үйлдэл бөгөөд Ерөнхий сайдыг УИХ-аас томилдог. Гэтэл УИХ-ынхаа дээр гарч суугаад УИХ-ын гишүүдээ доромжилж болохгүй. 

АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин,

Өнгөрсөн Баасан гаригт УИХ дээр Ерөнхий сайд мэдээлэл өгч байсан үйл явцтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг уншиж танилцуулсан. Гэтэл УИХ дахь Ерөнхий сайдын мэдээллийг цаг нь Засгийн газрын суртал ухуулгын цаг болсон байна. Ерөнхий сайд юу ярих, ямар мэдээлэл өгөхийг өөрөө мэддэг болсон нь УИХ-ын Үндсэн хуулиар хуваарилсан эрх мэдлийн зарчмуудыг бүдэгрүүлж байна. Парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Засгийн газарт хариуцлага тооцох эрх мэдэлтэй байгууллага. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг албан тушаалтан бөгөөд УИХ-аас томилогддог. УИХ-ын талбарыг Засгийн газрын суртал ухуулгын талбар болгохоос гадна тэр өдөр УИХ-ын гишүүдийг доромжилдог цаг болгон хувиргасан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ ажлыг хариуцаж хийх ёстой. Эмэгтэй хүнийг доромжилж харьцаж болохгүй. Парламентын дарга тухайн үед нь арга хэмжээ авч чадаагүй бол одоо уучлалт гуйлгах хэрэгтэй. УИХ-д Ерөнхий сайдын мэдээллийг цаг гэдгээ болих ёстой. Ерөнхий сайд эсрэгээрээ тайлбар мэдээлэл өгдөг болъё" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10