УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: “Ард” кино театрыг төр нь, хувийн хэвшил нь ч ашиглах боломжгүй балгас болсон

admin@talim.mn
2025/04/25

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Засгийн газраас Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн асуудлыг оруулж ирсэн. Онгоцны түлшийг хувийн хэвшил оруулж ирээд өнөөдрийг хүрсэн. Гэтэл төр өөр дээрээ түлш зардаг компани байгуулаад хувийн хэвшилтэй өрсөлдөх юм шиг дүр, зураг харагдаад байна. Хувийн хэвшилдээ үнийн дээд хязгаар тогтоож өгөөд, үүнээс дээш гаргахгүй гээд заачихвал, үүнийг хувийн компани чадна гэвэл төр заавал ийш орох шаардлагагүй. Үүнийг бодож үзээд дахин оруулж ирвэл зүгээр байна.

Мөн хувийн хэвшлээ дэмжинэ гэж 30 жил ярьж 30 жил дарамталсан. Нэг жишээ нь “Ард” кино театр гэх барилгыг төр нь ч хувийн хэвшил нь ч ашиглаж чадахгүй балгас болгож хотын төвдөө нурсан байшинтай нийслэл болсон. Бас Ардчилсан намын нэр дээрх Соёлын төвийн хүзүүвч одоог хүртэл гацчихсан байна. Зөвхөн уул уурхай гэхгүйгээр бусад хувийн хэвшилдээ анхаарч, дэмжиж, нээлттэй бодлого барих шаардлагатай гэдэг санал хэлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10