Малайзад нас барсан Б.Оргил-Эрдэнийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй, нас барсан шалтгаан тодорхойгүй байна

admin@talim.mn
2025/04/25

Малайз улсад сураггүй алга болоод байсан “Ice top” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг нас барсан байдалтай олсон талаар түүний дүү  өчигдөр /2025.04.24/ цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор Тайландын цагдаагийн байгууллагаас Монгол Улсын иргэн Б.Оргил-Эрдэнийг Малайзад нас барсан талаарх мэдээллийг манай улсад мэдэгдсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Тэгвэл уг асуудалд Гадаад харилцааны яамнаас хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа албаны эх сурвалжаас тодруулахад "Малайз улсад Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газар байдаггүй. Тиймээс Тайландад суугаа Монголын Элчин сайдын яамнаас Б.Оргил-Эрдэнийн Малайз улсад нас барсан асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Үүний хүрээнд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдож, тусламж, дэмжлэг үзүүлж байгаа. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй, нас барсан шалтгаан тодорхойгүй байна гэх мэдээллийг тус улсаас мэдэгдсэн. Малайзын хууль хяналтын байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа" гэх мэдээллийг өглөө. Эх сурвалж isee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 1 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10