Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийг нээлээ

admin@talim.mn
2025/04/25

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл чиглэсэн энэхүү 3-р зэрэглэлийн төмөр зам нь 102,5 км урттай бөгөөд 1520 мм царигтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2,5 км урт гүүрэн байгууламжтай байх юм.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг "Монголын төмөр зам" ТӨХК хариуцна.

Бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим ААН-ийн 2500 гаруй туршлагажсан, чадварлаг ажилтнуудын ур чадвар, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр таван сарын хугацаанд баригдана.

Энэхүү төслийн нээлтийн ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.

"Алсын хараа-2050", Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын хүрээнд төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн томоохон зангилаа логистик төвийг байгуулж, дамжин өнгөрүүлэх болон экспорт, импортын ачаа эргэлтийг хангах зорилгоор Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын Багахангай өртөөний 3-р замаас салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын техник эдийн засгийн үндэслэл зураг төслийг боловсруулж барилгын ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна.

Энэхүү төмөр зам нь ачаа тээврийн зориулалт бүхий 3-р зэрэглэлийн 102,5 км урттай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2,5 км урт гүүрэн байгууламжтай Монгол Улсад баригдаж байгаа анхны салбар төмөр зам юм.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төслийн захиалагч Зам тээврийн яам, зохион байгуулагч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байна.

Тухайн төслийг хэрэгжүүлснээр:

  • Төмөр замын бүтээн байгуулалтын хугацаанд 3000 орчим түр ажлын байр шинээр бий болох ба төслийг хэрэгжүүлснээр 420 хүн шинээр байнгын ажлын байраар хангагдана.
  • Төсөл хөрөнгө оруулалтаа 15 жилийн хугацаанд нөхөх бөгөөд Монгол Улсад нийт 294.8 тэрбум төгрөгийн татвар төлнө.
  • Салбар төмөр замын бүтээн байгуулалт нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрчмийг нэмэгдүүлэх, нийслэлийн төвлөрлийг сааруулах чиглэлээр төлөвлөж буй Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдах Тээвэр логистикийн төв төсөл, Хүннү хот, Зуунмод хот, Майдар хот, Сэргэлэн сумын төв дагуул хотуудыг барьж байгуулах суурь нөхцөл тээврийн дэд бүтэц, логистикийн асуудлыг шийдвэрлэнэ.
  • Төсөл хэрэгжсэнээр жилд өссөн дүнгээр 3.5-20 сая тонн ачааг Улаанбаатар хотод оруулахгүй шинээр баригдах Тээвэр логистикийн төв рүү тээвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр Нийслэлд төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 144 минут авто замын хөдөлгөөн хаадаг хугацааг 21-120 минутаар багасгах боломж бүрдэж автозамын түгжрэлийг бууруулахад зохих хувь нэмэр оруулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 1 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10