A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 62

Backtrace:

File: /home/admin/web/talim.mn/application/models/Weather_m.php
Line: 62
Function: file_get_contents

File: /home/admin/web/talim.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 92
Function: get_all_weather

File: /home/admin/web/talim.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/talim.mn/public_html/index.php
Line: 144
Function: require_once

Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах явдлыг зогсоохыг хүслээ

Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах явдлыг зогсоохыг хүслээ

admin@talim.mn
2025/04/23

Энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа. Сайд Б.Батцэцэг Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотойгоор солонгосын талд өмнө удаа дараа тавьж ирсэн боловч шийдвэрлэгдээгүй дараах асуудлуудыг хөндөж тавив.

Үүнд:

-БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч хувийн мэдээлэлд халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоох;

-БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд 6 сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах;

-Монгол Улсын иргэд БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд хариу авах хүртэлх хугацаанд өөрийн гадаад паспортыг буцаан авах боломжгүй байгаа нь иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байгаа тул визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд гадаад паспортыг эх хувиар нь авах бус, харин гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал (Е-Mongolia)-аас олгодог гадаад паспортын лавлагааг материалд нь хавсаргах асуудлыг судалж үзэх;

-БНСУ-ын виз мэдүүлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох талаар судалж үзэх;

-Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 2025 оныг дуустал 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасан. Үүнтэй холбогдуулан харилцан адил байх зарчмын хүрээнд эхний ээлжинд эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэд болон тэдний асран хамгаалагчийг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтнуудад олгох олон удаагийн визийн олголтыг нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэх зэрэг болно.

Сайд Б.Батцэцэг хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд иргэдийн солилцоог дэмжих нь чухал болохыг онцлон, дээрх асуудлуудыг ноот бичгээр албан ёсоор хүргүүлж, шийдвэрлэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Элчин сайд Чой Жин Вон монгол иргэдэд тулгарч буй хүндрэлүүдийг ойлгож байгаагаа илэрхийлээд, эдгээр асуудлыг судлан, Монголын талтай хамтран ажиллахаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 1 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10