Ромд болох Пап Францисын оршуулах ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон эхнэр Меланья Трамп нар оролцохоор төлөвлөж байна

admin@talim.mn
2025/04/22

Пап Францис 2025 оны 4-р сарын 21-ний өдөр 88 насандаа таалал төгссөн юм. Түүнийг энэ өдрийн өглөөний 07:35 цагт амьсгалын замын хүндрэлээс болж нас барсан гэж мэдэгдсэн. Тэгвэл түүнийг тархины цус харвалтаас болж нас барсан гэж BBC агентлаг өнөөдөр мэдэгдлээ.  Пап нас барснаас хойш 4-6 хоногийн дотор оршуулах ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай юм. Оршуулах ёслол нь Ватиканы Сент-Мариа Мажоре сүмд болох бөгөөд энэ нь Пап Францисын хүсэлтээр түүний сүүлчийн амьдралд тохирсон энгийн ёслолын нэг хэсэг ажээ. Ромд болох Пап Францисын  Оршуулах ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон эхнэр Меланья Трамп нар  оролцохоор төлөвлөж байгаа тухайгаа мэдэгджээ. Хэрэв Трамп оршуулах ёслолд оролцвол АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд дахин орсноос хойш Европт хийж буй анхны айлчлал болох юм. 

Пап Францис нь Латин Америкаас сонгогдсон анхны пап бөгөөд 2013 онд Ромын католик сүмийн тэргүүнээр сонгогдсон. Пап Францис 2023 оны есдүгээр сард Монгол Улсад анх удаа албан ёсоор айлчилсан. Энэхүү айлчлал нь Монголын католик шашны түүхэнд чухал ач холбогдолтой бөгөөд дэлхийн 2 тэрбум гаруй католик шашинтнуудын анхаарлыг Монголд хандуулсан билээ. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10