“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

admin@talim.mn
2025/04/22

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болж, тус компанийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ. 

Хуралд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Геологи үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян, Нэгдсэн стратеги, санхүүгийн удирдлагын газрын дарга Б.Батбаяр, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Л.Наранчимэг болон  “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн удирдлагууд оролцлоо.

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан  бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах чиглэлээр  үндсэн дөрвөн зорилгын хүрээнд 72 үйл ажиллагааг хэрэгжүүлжээ.

Тухайлбал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан 14 мега төслийн нэг “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийн тодотгол боловсруулах ажлыг эхлүүлж,  Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд  “Менежментийн гэрээ”-г шинэчлэх тохиролцоонд хүрсэн байна.

Хурлын төгсгөлд, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн компанийн засаглал болон санхүүгийн тогтвортой байдалд анхаарал хандуулж,  үндсэн үйл ажиллагааг илүү сайжруулах зөвлөмж өглөө. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 1 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10