2026 оноос Дүүжин тээвэр зорчиж эхэлбэл Яармаг-Нисэхийн түгжрэл буурна

admin@talim.mn
2025/04/08

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Есөн жил /анх 2014 оноос эхэлж, Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайханы үед эхэлсэн/ яригдсан дүүжин тээврийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна гэдгийг мэдээлж байв. Хэдий тооцоолж байснаар өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд барилга угсралтын ажил дуусаагүй ч өнөөдрийн байдлаар тулгуур баганыг байрлуулах ажил үргэлжилж байгаа юм. Энэхүү дүүжин тээвэр нь хоёр шугамтай байх бөгөөд Яармаг-Хархорин чиглэлд болон Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт гэсэн чиглэлтэй юм. 

Тодруулбал, нэгдүгээр шугам болох Яармаг-Хархорин чиглэл нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай байх юм. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байх тооцоо бий.

Мөн хоёр дахь шугам болох Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барихаар төлөвлөж буй. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ гэж үзжээ. 

Дүүжин тээврээр зорчих зах зээлийн үнийн тооцооллыг хийгээд үзэхэд 1500 төгрөг байна. Гэхдээ 2600 төгрөгөөр тарифыг тогтоож байж бизнесийн ашиг, алдагдлаа нөхөөд явах боломжтой гэж холбогдох албаны хүмүүс үзэж байгаа юм байна. Дүүжин тээврийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан барилга угсралтын ажлыг нь дуусгах бол 2026 онд зүгшрүүлэлтийн ажил хийгдэж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 31 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10