Бишрэлт металл багийг 4 сая төгрөгөөр торгож, А.Энхбаясгаланг нэг тоглолт өнжүүлжээ

admin@talim.mn
2025/03/31

Сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт металл” болон “Эс Жи Эйпс” багийн цувралын хоёр дахь тоглолт өчигдөр болсон. Уг тоглолтын үеэр талбай дээрх тамирчид болон шүүгч нарын дунд үйл ойлголцол үүсэж, Бишрэлт Металл багийнхан тоглолтын төгсгөлд талбайг орхин гарч явсан. Тухайлбал Бишрэлт металл багийн тоглогч Э.Дөлгөөн “Эс Жи Эйпс” багийн тоглогч М.Өлзий-Орших дээр санаатай алдаа хийж техникийн алдаа авсан. Мөн Бишрэлт металл багийн тоглогч А.Энхбаясгалан шүүгчийг мөрөлж техник авсан, нэмээд шүүгчийг үл хүндэтгэж, зохисгүй үйлдэл гаргасан тул шүүгч талбайгаас хөөсөн. 

Тэгвэл Сагсан бөмбөгийн холбооноос Бишрэлт металл багийн тоглогч А.Энхбаясгалангталбайн шүүгчийг үл хүндэтгэж, зохисгүй үйлдэл гаргасан тул нэг тоглолт өнжүүлж, 600 мянган төгрөгөөр торгосон байна.

Харин багийн тоглогч Э.Дөлгөөнийг хүнийг гэмтээхүйц, спортын бус зүй бус үйлдэл гаргасан хэмээн үзэж, 800 мянган төгрөгөөр торгох хариуцлага тооцжээ. Ингэснээр Бишрэлт металл багийн хувьд хасагдах шатны чухал тоглолтод хүн дутуу орох болж байна.

Түүнээс гадна Бишрэлт металл баг нь тоглолтын дөрөвдүгээр үеийн 3 мин 49 секундээс эхлэн тоглолтыг орхин гарч, тоглолтыг саатуулж, лигийн тэмцээн, үзэгч, өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн тул 4 сая төгрөгөөр торгож, хоёр багийн тоглолт дуустал Бишрэлт металл багийн фенүүдэд тасалбар урьдчилж санал болгох эрхийг зогсоох шийдвэрийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос гаргажээ.

Хоёр багийн дараагийн тоглолт мягмар гарагт буюу дөрөвдүгээр сарын 1-нд болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10