Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй авто зогсоол барина

admin@talim.mn
2025/03/31

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто зогсоолын нэгдсэн бодлогын талаар хэлэлцлээ. Авто зогсоолын  өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр мэдээлэл өгөв.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1801 байршилд 113.356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байдаг бөгөөд нэг жолооч зогсоол хайхдаа 26 минутыг зарцуулдаг байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцанд амьдарч буй айл өрхүүд нийт 199.676 тээврийн хэрэгсэлтэй. Харин орон сууцны хорооллууд нь нийт 80.000 зогсоолтой бөгөөд хүртээмж 40.1 хувьтай байна. Хүртээмжийг нэмэгдүүлэхэд 119.676 зогсоол шаардлагатай.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр: 06:00–20:00 цагийн хооронд зогсоолын ашиглалтын түвшин, зогсоолоор үйлчлүүлэх хэв шинжийг ялган судалсан бөгөөд эрэлт зогсоолоор үйлчлүүлэх зорилгоос хамааран харилцан адилгүй байна. Өдрийн цагаар оффис орчимд, шөнийн цагаар оршин суугч ихтэй орон сууцны бүсэд, холимог зориулалттай бүсүүдэд бүх цагуудад зогсоолын эрэлт өндөр байна гэлээ.
Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр зогсоолын тоо 68.908-аар нэмэгдэх юм. Ингэснээр одоо байгаа зогсоолын хүртээмж 75 хувьд хүрнэ. Мөн 120 мянгат орчимд далд зогсоол барих бөгөөд нийт 7000 орчим зогсоолтой байхаар төлөвлөөд байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 30 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10