Путинд уурласан Трамп ОХУ-ын газрын тосонд хориг тавина хэмээв

admin@talim.mn
2025/03/31

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.03.30/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд уурлаж буйгаа илэрхийлж, хэрэв Москва Украины дайныг зогсоох оролдлогод нь саад хийвэл ОХУ-ын газрын тос худалдан авагчдад 25-50 хувийн хоёрдогч татвар оногдуулна гэжээ. 

Трамп “NBC News” агентлагт утсаар ярилцлага өгөхдөө Путин Зеленскийн удирдах эрхийг шүүмжилсэнд маш их уурлаж байна хэмээсэн аж. Нэгдүгээр сард албан тушаалаа авснаас хойш Трамп ОХУ-д илүү ээлтэй хандаж эхэлсэн нь Европын холбоотнуудын санааг зовоогоод байсан юм. Тэгвэл Трампын ням гарагт хэлсэн зүйл нь гал зогсоох хэлэлцээнд ямар нэгэн ахиц гарахгүй байгаад тэр бухимдаж эхэлж буйг харууллаа.

“NBC News” агентлаг мэдээлснээр бол Трамп “Хэрэв ОХУ бид хоёр Украинд цус урсгаж буй явдлыг зогсоох тохиролцоонд хүрч чадахгүй бол, бас үүний буруутан нь ОХУ гэж би үзвэл Оросоос гарч буй бүх газрын тосонд хоёрдогч татвар ногдуулна. Хэрвээ та ОХУ-аас газрын тос худалдаж авдаг бол АНУ-д бизнес эрхлэх боломжгүй болгоно. Мөн 25-50 хувийн татвар бүх газрын тосонд тавина” гэжээ. 

Эх сурвалж: Reuters


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10