Шинэ нам Ардчилсан намд нэгдэх шийдвэрээ баталжээ

admin@talim.mn
2025/03/31

ШИНЭ намын ээлжит бус IV дүгээр Их хурал өчигдөр болж 1089 төлөөлөгчдийн 99.3%-ийн саналаар Ардчилсан Намд нэгдэх шийдвэрийг баталжээ.

Тус хуралдаанд Ардчилсан Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Н.Ганибал оролцож, Монгол Улсад ардчиллаа буцаан сэргээх үйлсэд ШИНЭ намтай хамтран ажиллах АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг албан ёсоор танилцуулсан байна.

Тэрээр “Үйл хэрэгтээ үнэнч байж тууштай зогсож ирсэн, ШИНЭ намын нийт гишүүд, дэмжигчид та бүхэнд, Ардчилсан Намын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Та бүхний тэмцэл, үнэт зүйлс, үзэл санаа зөвхөн ШИНЭ намын бус, Монголын ардчиллын төлөөх үнэт зүйл, үзэл санаа болох зайлшгүй шаардлагатай байна. Ардчилсан Нам бол ардчилсан хувьсгалын гал голомт. ШИНЭ нам бол шударга ёсны тэмцлийн гал голомт билээ. Энэ хоёр хүчний нэгдэл бол нэг удаагийн улс төрийн үйл явдал бус, Монголын ардчиллын хувь заяаг шийдэх хариуцлагатай шийдвэр юм” гэжээ.

ШИНЭ намын дарга Ц.Гантулга “Бидний үнэт зүйл, зорилго Ардчилсан Намын үзэл баримтлалтай нийцэж байгаа тул нэгдэх шийдвэрийг гаргалаа. Энэхүү нэгдэл нь илүү хүчирхэг, хариуцлагатай улс төрийн хүчин бий болоход чухал түлхэц болно” хэмээн онцолжээ.

Мөн ШИНЭ намын үүсгэн байгуулагч, намын дарга асан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан болон ШИНЭ намын үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд нар мэндчилгээ дэвшүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10