Ц.Туваан: Шинээр орд газруудыг нээн илрүүлэх, судлах, хайгуул судалгааны ажлыг идэвхжүүлнэ

admin@talim.mn
2025/03/27

16 дахь удаагийн "Монголын геологи, хайгуул-2025" чуулга уулзалтын эхний илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэлцүүлж, уул уурхай болон геологи хайгуулын салбарт төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө оролцогч талуудад танилцуулав. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Алдагдсан хугацаагаа нөхөх орчин үеийн шинжлэх ухааны шинэ ололт болох агаарын геофизик, бусад дэвшилтэт аргуудыг маш хурдан нэвтрүүлэн ашиглаж, хоцрогдлоо салбарын түвшинд нөхөх зорилттой ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас нийт газар нутгийн тогтоц, ашигт малтмалын хэтийн төлөвийг тодорхойлох зорилгоор төрөл бүрийн геологийн судалгааны ажлыг хийж байгаа. Цаашид ч хийнэ. Зорилго нь шинээр орд газруудыг нээн илрүүлэх, судлах, таньж мэдэх, олборлолтод бэлтгэх хайгуул судалгааны ажлыг идэвхжүүлнэ. Энэ чиглэлд тодорхой бодлого гаргаад ажиллаж байгаа. Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сарын байдлаар ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл газар нутгийн нийлээд 4.3 хувийг эзэлж байгаа. Ингээд нийт 6.8 сая га талбайд 2,720 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн үед алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас 1992 оноос "Алт" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр яг энэ цаг хугацаанд “Алт 3” аяныг хэрэгжүүлэх гэж байна. Трамп тарифтай холбоотой дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаснаас үүдэн төсвийн орлого дутагдах төлөв байгаа. Дээрээс нь алт өөрөө маш чухал түүхий эд. Улс орон болгон өөрийн алтны нөөцийг бүрдүүлж, валютын нөөцийг тогтвортой хэмжээнд байлгахад алт чухал  үүрэг гүйцэтгэдэг. Иймд “Алт 3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боловсруулалтын шатан дээр манай яам, Засгийн газар ажиллаж байгаа. Тун удахгүй энэ аян зарлагдаад явна" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10