УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ял эдлэх хугацааг хойшлуулж өгөхийг хүсчээ

admin@talim.mn
2025/03/27

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон билээ. 

Тодруулбал, 2016-2020 онд ажиллаж байхдаа "Мон дулаан", "Газ импорт", "Бэрэн" компаниудад давуу байдал бий болгон зээл олгуулж, Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн Давж заалдах шатны шүүхээс түүнд нийтийн албанд хоёр ажил ажиллах эрхийг нь хасах болон 20 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан. 

Гэсэн ч тэр хангайн бүсээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон байсан учраас эгүүлэн татах нөхцөл үүсээд байгаа юм. Гэсэн ч Д.Цогтбаатар гишүүн өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж “Би Үндсэн хууль зөрчөөгүй. Хөгжлийн банкинд жил гаруйн хугацаанд л ажиллаад гарсан. Миний дээд албан тушаалтнууд хэргээс мултарч үлдсэн. Тэд хариуцлага хүлээх ёстой байтал зарим нь хэргээ цагаатгаж, ялгүй хоцорсон нь тэдэнд шүүх өөрөөр үйлчилсэн хэрэг” хэмээн тайлбар өгсөн билээ.

Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улсын дээд шүүхэд албан бичиг очихтой зэрэгцэн УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаярт хандан ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх хүсэлт хүргүүлжээ. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллах дөрвөн жилийн хугацаа дуусгавар болох үе хүртэл ял эдлэх хугацааг хойшлуулж өгөхийг хүсчээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10