Э.БАТШУГАР APPIAN CAPITAL ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧТАЙ УУЛЗЛАА

admin@talim.mn
2025/03/27

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНВУ-д хийж буй айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар /2025.03.20/ Appian capital хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал ноён Майкл B Шербтэй уулзлаа. 

Appian capital хөрөнгө оруулалтын сан нь металл болон уул уурхайн олборлох салбар дахь урт хугацааны хөрөнгө оруулалтын тэргүүлэх сан бөгөөд нийт 3.6 тэрбум америк долларын хөрөнгө оруулалтыг удирдаж, 30 орчим төсөлд хөрөнгө оруулалт хийж, 12 уул уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн, хурдацтай өсөж буй, мэргэжлийн сан болохыг гүйцэтгэх захирал Майкл B Шерб танилцууллаа. Тус хөрөнгө оруулалтын сан төслийн техникийн болон үйл ажиллагааны удирдлагын багтай бөгөөд хөрөнгө оруулалтын төслийн бэлтгэл үе шатнаас эхлэн ажилладаг нь бусад компаниас ялгардаг байна. Тус хөрөнгө оруулалтын сан нь 12 жилээс дээш, урт хугацаатай хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгө оруулалтын 88 мэргэжилтэн, 500 орчим ажилтантай бөгөөд тус компанийн төслүүдийн хүрээнд нийт 11 мянган ажлын байр бий болжээ.  УИХ-ын гишүүн Э.Батшугар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад гадаадын шууд хөрөнгө оруулалт, ялангуяа хувьцааны хөрөнгө оруулалт чухал болохыг онцолж, уул уурхайн салбар болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх өргөн боломж байгаа талаар онцлон танилцууллаа.  Сүүлийн жилүүдэд Оюутолгой, Степ голд зэрэг уул уурхайн төслүүд олон улсын санхүүгийн зах зээлээс амжилттай хөрөнгө оруулалт татан ажиллаж, Монгол Улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийж Хятад улсад эрчим хүчний экспорт хийх боломж нээгдэж буйг УИХ-ын гишүүн Э.Батшугар тодотгосон юм.   Мөн Улсын Их Хурлаас ойрын хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх эрх зүйн шинэтгэлийг хийхээр ажиллаж буйг онцоллоо. Уулзалтын үеэр ноён Майкл B Шерб эрчим хүчний үнэ, тариф, төмөр замын төслүүдийн талаар тодруулж, Монгол Улс, Франц Улсын хооронд ураны гэрээг байгуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлэх чухал ажил болсныг дурдлаа.   Appian capital хөрөнгө оруулалтын сангийн зүгээс Монгол Улсад хөрөнгө оруулалтын боломжуудыг судлан ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, ойрын хугацаанд өөрийн багийг Монгол Улсад ажиллуулж, хөрөнгө оруулалтын боломжтой уул, уурхайн төслүүдийн талаарх мэдээллийг цуглуулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаагаа илэрхийлээд дэмжин, хамтран ажиллахыг хүслээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10