Төв аймгийн засаг дарга, Сэргэлэн сумыг засаг дарга, аймгийн цагдаагийн газар Хүүхэд моринд чирэгдэж амиа алдсан хэрэг гарсныг нуусан уу?

admin@talim.mn
2025/03/22

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах "Урд 61" гэгдэх уяачдын хороололд хүүхэд морины ажил хийх явцдаа мориндоо чирэгдэж амиа алдсан хэрэг гарсан талаар www.isee.mn  сайтад гарсан мэдээллийн дагуу манай редакциас Төв аймгийн Сэргэлэн сумруу холбогдож, мэдээллийг нягтлахад "ийм  явдал болсон нь үнэн" гэсэн хариуг өглөө. Бидний өөр эх сурвалжийн мэдээллээр энэ хэрэг 2025 оны 3 дугаар сарын 13,14 орчимд болсон гэлээ. 

Тодруулбал: Монгол улсын ТОД МАНЛАЙ уяач О.Батбилэг, Т.Ихбаяр, Б.Бат-Өлзий нарын галд дээрх золгүй явдал болжээ. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд мэдээллийг ихэд нууцалж байгаа аж. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Цагдаагийн газар мэдээлэл хийхгүй, хав дарж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өглөө. 

Монгол улсын Засгийн газраас "хурдан морь уралдуулах журам" шинээр батлахдаа аймгийн удирдлагуудад бүрэн эрхийг шилжүүлсэн. Мөн "Хүүхэд хамгааллын тухай хууль"  манай улсад хэрэгжиж эхлээд хагас жил гаруй болж байна. Дээрх хууль, журмын дагуу  аймаг сумын засаг дарга нар хамтарсан баг байгуулж, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн хөгжлийн хэлтэстэйгээ нягт уялдаатай ажиллах ёстой.
Гэвч Төв аймгийн тухайд засаг дарга Л.Төмөрчөдөр, Сэргэлэн сумын засаг дарга Т.Гансүх нар энэ ажилд огт анхаарлаа хандуулахгүй, хамтарсан багийн ажиллагаа маш хангалтгүй байгаа гэсэн мэдээллийг өглөө. 

Хэрэг гарах үед аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөр гадаадад явсан бол харин Сэргэлэн сумын засаг дарга Т.Гансүх хэргийн талаар огт мэдээлэл гаргахгүй байдалтай байгаа юм байна. Энэ хэргийг эргэн тодруулж хүргэх болно. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.37
2025/03/23
1
0
2024 onii zun batbilegiin uyan deer bas morinii ajil hiij bdn huuhed daruulag olmondoo gar n orootsoldoj morinii door orj endsen bas l hav darsan daa ymar huuhed etseg eh gej ymar humuus bna
Хариулах
66.181.160.48
2025/03/23
2
0
Төв аймгийн хууль бус ЗАСАГ ДАРГА ТӨМӨРЧӨДӨРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ ТАСО ГДЭГ ХХКААС ХУВИЙН ДАНСААРАА ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВСАН НЬ ТОГТООГДСОН БАЙГАА ШҮҮ
Хариулах
Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 31 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10